УРЛАГ

Ү.Анар балетын олон улсын уралдаанаас хос алтан медаль хүртлээ

ОХУ-ын Пермь хотноо дөрөвдүгээр сарын 16-28-нд болсон Е.Максимовагийн нэрэмжит олон улсын балетын бүжигчдийн XVIII удаагийн “Арабеск”уралдаанд Монголын балетчид амжилттай оролцлоо.

Тэмцээнд улсаа төлөөлөн Монгол улсын консерваторийн багш, МУГЖ Х.Гэрэлчимэг шүүгчээр, ДБЭТ-ын гоцлол бүжигчин А.Эрдэнэболд, бүжигчин Б.Марал, Г.Нямцэрэн, Ц.Мөнгөншагай, О.Идэрбат, өсвөрийн бүжигчин Ү.Анар, Т.Нинжин, Л.Энхжин нар оролцсон юм.

Улмаар Монгол улсын консерваторийн сурагч Ү.Анар сонгодог бүжгийн өсвөр насны ангилалд алтан медаль, орчин үеийн бүжгийн төрөлд алтан медаль, хэвлэл мэдээллийн шүүмжлэгч, шүүгчдийн нэрэмжит дипломыг хүртлээ. Мөн Л.Энхжин сонгодог бүжгийн өсвөр насны ангилалд хүрэл медалиар шагнагдсан бол ДБЭТ-ын бүжигчин Ц.Мөнгөншагай диплом хүртжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button