Гадаад мэдээДЭЛХИЙ

НҮБ: Хойд Солонгос үйлдвэрлэсэн пуужингийн хэлтэрхий Украинаас олдсон

НҮБ-ын хориг арга хэмжээнд хяналт тавьдаг хороо Хойд Солонгосын үйлдвэрлэсэн пуужингийн хэлтэрхий Украинаас олдсон гэдгийг Аюулгүйн зөвлөлд мэдээлжээ.

Тус хорооны бичсэн тайланд нэгдүгээр сарын 2-нд Харьков хотод унасан пуужин нь БНАСАУ-ын Хвасон-11 загварын баллистик пуужин байсан гэдэг нь тогтоогдсон аж.

32 хуудас бүхий тэрхүү тайланд “Харьков хотод унасан пуужингийн хэлтэрхий нь БНАСАУ-ын  Хвасон-11 пуужингийн хэсэг байсан” нь Умард Солонгост тавьсан зэвсгийн хоригийг зөрчиж байна гэжээ.

НҮБ 2006 онд баллистик пуужин, цөмийн зэвсэг хөгжүүлэх хөтөлбөр явуулсан гэх шалтгаанаар Хойд Солонгост хориг арга хэмжээ авсан. Тус хоригийг жил ирэх тусам чангатгаж ирсэн юм.

Өнгөрсөн жил БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун ОХУ-д айлчилж Владимир Путинтэй хэлэлцсэн. Уг хэлэлцээний дараа АНУ болон бусад улсууд Хойд Солонгосыг ОХУ-д Украины дайнд хэрэглэх зэвсэг нийлүүлсэн гэж буруутгасан билээ. Харин Москва болон Пёнянаас зэвсэг нийлүүлээгүй гэж мэдэгдэж буй.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
мөнх
мөнх
2024-04-30 16:49

адилхан хоригт байгаа улсууд юугаа ч авч өгөлцсөн яахав дээ

Зочин
Зочин
2024-04-30 16:59

Өө тийм үү наадах чинь пу ч биш. Оросын газар нутаг дээр НАТО-ийн бүх орнуудад үйлдвэрлэсэн асар олон пүүжин дрон өдөр бүр хэдэн зуугаараа мөндөр мэт бууж байна.

н ялтан
н ялтан
2024-04-30 18:35

За яадаг ч байсан ялялтын с�##�хи манай т�##� руу эргэчихлээ Оросы нягтарч ниийлж чадсан ард түмэнд ялялтыг ерөөе дөө

Зочин
Зочин
2024-04-30 19:42
Reply to  н ялтан

Орос чинь 2024 ондоо багтаж дайнаа зогсооно гэж бна, жаахан нэрэлхээд л бгаа болохоос, тамир нь үнэн тасарч бна гэнэ шүү, хөөрхий !

Зочин
Зочин
2024-04-30 20:01

Авсан, тэгээд яахын та нар. Яанкууд.

Цогяг
Цогяг
2024-04-30 20:41

Украйн нурам болсон байна энэ т�##�аар барууны хэвлэлд болон нeтээр ил ярьж мэдээлж байна

Зочин
Зочин
2024-04-30 21:31

НАТО юу хүлээгээд байгаа юм оросийг дуусгаач

хариулт
хариулт
2024-05-01 08:15
Reply to  Зочин

НАТО чинь бид украйнд зэвсэг нийлүүлээгүй , нийлүүлэх ч үгүй . Европын орнууд тус ту�####�а УКРАЙНТАЙ гэрээ хийгээд зэвсэг өгч байгаа гэж саяхан мэдэгдэл гаргасан шүү . сүүлд НАТО ялагдсан гэж хэлүүлэхгүйн тулд чацга царайлж ийм мэдэгдэл хийсэн байсан шүү

Зочин
Зочин
2024-04-30 21:48

Орос яагаад хүний зэвсэг хэрэглэж болохгүй гэж. Украйнд зэвсэг нийлүүлсэн гээд АНУ, Европын холбоо зарлаад л байна. Тэр ёинь гадны зэвсэг биш юмуу

Монголмаа
Монголмаа
2024-05-01 06:03

Яадаг юм америк өгч болдог бусад нь өгч болдоггүй юм уу дураараа гөлөгнүүд вэ дахин бүр илүү өгөөсэй

Холбоотой мэдээ

Back to top button