Гадаад мэдээДЭЛХИЙ

БНСУ-ын томоохон хоёр эмнэлэг ачааллаас болж амбулаторийн ажиллагааг зогсоолоо

Хоёрдугаар сарын 20-ноос хойш БНСУ-ын 12 мянга гаруй резидент эмч нар ажил хаясан байгаа. Үүний улмаас эмнэлгүүдийн ачаалал нэмэгдэж, ахлах эмч нар хоёр сарын турш уртасгасан цагаар ажилласан юм.

Ачаалалд дарагдсан ахлах эмч нар долоо хоногт нэг өдөр амарч байх шийдвэр гаргасан байна. Ийм учраас Сөүлийн хоёр томоохон эмнэлэг амбулаторийн үйл ажиллагааг мягмар гарагт /2024.04.30/ зогсоожээ.

Тодруулбал Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлэг, Севранс эмнэлэг нэртэй хоёр эмнэлгийн ахлах эмч нар долоо хоног бүр нэг өдөр амрах болсон юм. Тэр амрах нэг өдөр нь амбулаторийн үйл ажиллагааг зогсооно.

Харин яаралтай, хэвтэн эмчлүүлэх тасгийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ. Тус хоёр эмнэлгээс гадна Сөүлийн үндэсний их сургуулийн Бундан эмнэлэг, Ёнгин Севранс эмнэлэг, Солонгосын их сургуулийн Ансан эмнэлгийн олон тооны ахлах эмч нар ч гэсэн ачаалал бууруулах арга хэмжээ авна гэдгээ мэдэгджээ.

Сөүлийн Гэгээн Мэригийн эмнэлгийн профессорууд долоо хоногийн баасан гараг бүр яаралтай хийх шаардлагагүй мэс ажилбар хийхгүй байхаар төлөвлөж эхэлсэн юм.

Мөн Асан эрүүл мэндийн төвийн эмч нар баасан гараг бүр амрахаа мэдэгдсэн байна. БНСУ-ын Эрүүл мэндийн хоёрдугаар дэд сайд Пак Мин Сү даваа гарагт /2024.04.29/ мэдэгдэл гаргахдаа эмч нар нь долоо хоног бүр амарч байгаа эмнэлгүүдэд цэргийн эмч нарыг хуваарилан ажиллуулна хэмээжээ.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-05-01 14:08

Гадаадаас эмч аваач. Монголоос ав.

Холбоотой мэдээ

Back to top button