Нийгмийн

Гурван суурь бүтэц эзэмшигч хамтран нэгдсэн технологийн горимыг хэрэгжүүлж эхэллээ

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/328 тоот тушаалаар “Төмөр замын сүлжээнд суурь бүтэц хооронд тээвэрлэлтийг зохион байгуулах нэгдсэн технологийн түр горим”-ыг баталсан.

Тус горимыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Монголын төмөр зам” ТӨХК, “Тавантолгой төмөр зам” ХХК, “Монголиантранс лайн” ХХК нар гурвалсан “Суурь бүтэц хооронд галт тэрэг солилцох, ачаа хөдлөх бүрэлдэхүүн хүлээлцэх гэрээ”-г 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан.

Ийнхүү 05 дугаар сарын 1-ний өдрөөс гэрээний үүргийг хэрэгжүүлж эхэллээ.

Гурван суурь бүтцийн хамтран баталсан энэхүү гэрээ хэрэгжсэнээр Номгон, Цогтцэций өртөөдөд байрлан ажиллаж байсан “МТЗ” ТӨХК, “ТТЗ” ХХК-ийн ажилтнуулын орон тоог хэмнэх, Цогтцэций өртөөгөөр ажиллагаагүй дамжин өнгөрөх галт тэргэнд хийх технологи хугацааг багасгах зэрэг бодит үр дүн өгөх юм.

Эх сурвалж: “Монголын төмөр зам” ТӨХК

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button