Гадаад мэдээДЭЛХИЙ

“Binance” компанийн үүсгэн байгуулагчид 4 сарын хорих ял оноолоо

Дэлхийн хамгийн том криптовалют арилжааны платформ болох “Binance”-ийн үүсгэн байгуулагч Жао Чанпенг дөрвөн жилийн хорих ял сонссон байна. АНУ-ын Сиэтл хотын шүүгч Ричард Жонес түүнийг мөнгө угаахын эсрэг хуулийг зөрчсөн гэж үзсэн юм.

Криптовалютын салбар дахь хамгийн хүчирхэг хүн гэгддэг байсан “CZ” хочтой тэрбээр шоронгийн ял сонссон хоёрдох криптовалют арилжааны үүсгэн байгуулагч болов.

Гуравдугаар сард дэлхийн гуравдах хамгийн том криптовалют арилжааны платформ байсан ч дампуурсан “FTX”-ийн үүсгэн байгуулагч, захирал Сэм Банкмен-Фрид 25 жилийн хорих ял сонссон.

Банкмен-Фрид үйлчлүүлэгчдээс 8 тэрбум ам.доллар завшсан буруутай нь тогтоогдсон юм. Тэрбээр шүүхийн шийдвэрийг давж заалдаж буй.

Жаод ял оноохоосоо өмнө шүүгч Жонес түүнийг АНУ-ын хуулийг дагахаас илүү “Binance”-ийн өсөлт, ашгийг чухалчилсан буруутай гэж хэлжээ.

Харин Жао “Намайг уучлаарай. Хариуцлагаа хүлээх эхний алхам бол алдаагаа бүрэн ухамсарлах гэж би бодож байна. Би мөнгө угаахтай тэмцэх хангалттай бодлого хэрэгжүүлж чадаагүй. Хэр ноцтой алдаа гаргасан гэдгээ ойлгож байна” хэмээсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button