Гадаад мэдээДЭЛХИЙ

Германд Лалын шашинтууд Исламын хаант улс байгуулахыг уриалж жагсжээ

Германы Хамбург хотод амралтын өдрүүдээр 1000 гаруй Лалын шашинтай хүн жагсаж, зарим нь Исламын хаант улс Германд байгуулахыг уриалсан байна.

Жагсаалд оролцсон зарим хүмүүс Шариатын хууль болон халифын улс байгуулах тухай уриа лоозон барьсан байжээ. Шариат нь мусульманчууд амьдралдаа дагаж мөрдөх дүрэм юм.

Зургийн эх сурвалж: Euro News

Харин Кэмбрижийн толь бичгээс харвал халифын улс гэж шашин, улс төрийн ганц удирдагчтай Исламын улсыг хэлдэг байна. Тус жагсаал Германы дотоодын тагнуулын алба хэт даврагч гэж ангилсан “Muslim Interactive” нэртэй бүлэгтэй холбоотой байжээ.

Германы Канцлер Олаф Шольц жагсаалд хариуцлага тооцно гэдгээ мэдэгдсэн юм. Тэрбээр Монтенергогийн Ерөнхий сайдтай хамт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр “Исламын бүх ажиллагаатай үндсэн хуулийн дагуу тэмцэх хэрэгтэй нь тодорхой байна” гэжээ.

Тус улсын Дотоод хэргийн сайд Нэнси Фэезер “Халифын вант улс байгуулахыг хүссэн бүхэн Германд буруу газраа ирсэн” гэж бичсэн байна.

Эх сурвалж: Euro News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 1, 2024 14:04

Бүгдийг нь баримтжуулж аваад л виз, оршин суух зөвшөөрлийг нь хүчингүй болгох хэрэгтэй.

Зочин
Зочин
5 сар 1, 2024 14:05

Ямар тохиолдолд иргэншлийг нь буцаах нөхцөлтэй вэ тэрийгээ харж байгаад цуцлах хэрэгтэй. олон юм ярих шаардлагагүй. Шүүгч нь бууж өгөхгүй байх хэрэгтэй.

Зочин
Зочин
5 сар 1, 2024 15:18

Hoinoos ireed hot manaih hotond orood honi manaih bitgii davraad laluudiig huuj garga

Холбоотой мэдээ

Back to top button