Гадаад мэдээДЭЛХИЙ

Саудын Арабын шүүх эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгчид 11 жилийн хорих ял оноожээ

Саудын Арабын терроризмын шүүх эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч эмэгтэйд нууцаар 11 жилийн хорих ял оноосон байна.

Тус улсын эрх баригчид НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарт мэдэгдэхдээ 29 настай Манахел аль-Отайбиг нэгдүгээр сарын 9-нд террорист гэмт хэрэг үйлдсэн гэж ялласан хэмээжээ.

Аль-Отайби терроризмын эсрэг шүүхийн өмнө Саудын Арабын терроризмын эсрэг  “мэдээ, мэдэгдэл, худал, хорлонтой, цуу яриа түгээх, нийтлэх зорилгоор цахим хуудаснуудыг ашиглахыг хориглосон” хуулийг зөрчсөн гэж буруутгагдсан байна.

Фитнесс дасгалжуулагч, зөвлөхөөр ажилладаг байсан тэрбээр өөрийн сошиал хуудаснууд дээрээ эмэгтэйчүүдийн эрхийг дэмжсэн агуулгатай нийтлэл их оруулдаг байсан юм.

Түүний дүү Фоуз аль-Ойтаби мөн зүй бус хувцасласан гэх хэргээр буруутгасан ч тэр баривчлагдахаасаа өмнө Саудын Арабаас гарч чаджээ.

2017 онд түүний өөр нэг дүү болох Марьям аль-Ойтаби 100 гаруй өдрийн турш саатуулагдсаныхаа дараа суллагдаж байсан юм.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button