Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүг 23 жилийн дээд хэмжээнд хэвээр үлдээлээ

АНУ-ын Холбооны нөөцийн сан лхагва гарагт /2024.05.01/ бодлогын хүүг инфляц суларч өгөхгүй байгаа учир зургаа дахь удаагаа өөрчлөлгүй үлдээсэн байна.

Холбооны нээлттэй зах зээлийн хороо (FOMC) хоёр өдрийн турш хуралдсаны дараа Холбооны нөөцийн сан бодлогын хүүг 5.25-5.50 хувьд барих шийдвэр гаргажээ.

Тус сангийн бодлого бол АНУ-д инфляцыг 2 хувь орчимд тогтвортой барих. Гэвч сүүлийн үед инфляц сулрах ахиц дэвшил гарахгүй байгаа тул бодлогын хүүг 23 жилийн дээд хэмжээнд хэвээр барив.

Холбооны нөөцийн сангийн дарга Жером Пауэлл бодлогын хүүгээ бууруулахад таамагласнаас илүү хугацаа шаардлагатай байж магадгүй хэмээжээ. АНУ-ын инфляц гуравдугаар сард буурах бус бага зэрэг нэмэгдсэн учир шинжээчид бодлогын хүүг бууруулах хараахан болоогүй гэж таамаглаж байсан юм.

Тодруулбал ХНС-гаас ашигладаг инфляцын хэмжүүр болох хувийн хэрэглээний зардлын индекс гуравдугаар сард 2.7 хувиар өссөн байна.

Тэрбээр “Инфляц маш өндөр түвшинд хэвээр байна. Цаашид инфляц буурах нь баталгаатай бус, тодорхойгүй” хэмээсэн ч ХНС бодлогын хүүг нэмэх алхам хийх магадлал бага гэдгийг онцолжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button