Гадаад мэдээДЭЛХИЙ

Колумби Газын зурвасын дайныг эсэргүүцэн Израилтай дипломат харилцаагаа тасална

Өмнөд Америкт оршдог Колумби улс Газын зурвасын дайныг эсэргүүцэн Израилтай дипломат харилцаагаа таслахаа мэдэгдлээ.

Тус улсын Ерөнхийлөгч Густаво Петро Газын зурвасын дайныг эсэргүүцэн, Израилын Ерөнхий сайд Бенжамин Нетаяхуг хүчтэй шүүмжилж байсан.  

Үүнээс гадна Өмнөд Африк Израилыг дайны гэмт хэрэг үйлдсэн хэмээн Олон улсын шүүхийн өмнө буруутгасан хэрэгт Колумби нэгдэх хүсэлтээ гаргаж байсан юм.

Тэгвэл Петро лхагва гарагт /2024.05.01/ “Та бүхний өмнө, шинэчлэлийн төлөөх засгийн газар, Бүгд найрамдах улсын ерөнхийлөгч би маргаашаас Израил улстай дипломат харилцаагаа тасална гэдгээ зарлаж байна” хэмээжээ.

Газын зурваст өрнөж буй үйл явдал дээр улс орнууд идэвхгүй ажиглаад сууж болохгүй гэж тэр нэмж хэлсэн байна.

Израилын Гадаад хэргийн сайд Израил Катц Петрог “үзэн ядалт, еврей үндэстнийг гадуурхагч” гэж шүүмжилжээ. Мөн Катц энэхүү явдал нь Хамас бүлгийг шагнаж буй явдал гэсэн юм.

Газын зурвасын дайн эхэлснээс хойш Болив улс Израилтай дипломат харилцаагаа тасалсан. Мөн Латин Америкт оршдог Чили, Хондурас Израилаас элчин сайдаа дууджээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
5 сар 2, 2024 10:44

ene yostoi saihan pop jishee orood irlee uls torch tuunii dotor erh barigch hun oort bolon uls orondin hamaaralgui yumand oroltsohin demii gai bolno tuunees 7 buudliin Doljin egch Bayanhoshuunii Baldan ah yu gej burahan yostoi hendich padgui ayul ugui yum

зочин
зочин
5 сар 2, 2024 13:02
Reply to  zochin

*лс тэртээд байгаа АМЕРИК оролцоод израйльд зэвсэг нийлүүлээд мөнгөөр туслаад байгаа биз дээ. Колумби улс яагаад ярг*л*л түрэмгийлэл/ энгийн номхон 35000ард иргэдийг *лсаныг / буруушааж болохгүй гэж . Тэнэг ээ хэнд гайхуулах гэсэн юм бол .Дор хаяаж криллээр бичдэг болчихоод сэтгэгдэл бичмээр юм

хариулт
хариулт
5 сар 2, 2024 12:52
Reply to  zochin

Должин ,Б�##�дан хоерт хамаагүй ч даяаршиж буй дэлхийд түрэмгийлэгч хядагч улсууд оршин тогтнох нь УЛС ОРОН болгоны гадаад бодлогод харш байдаг Алс тэртээд байгаа ИЗРАЙЛЬ улс бидэнд яав л гэж бодож болдоггүй цаг ирсэн .

Холбоотой мэдээ

Back to top button