Гадаад мэдээДЭЛХИЙ

БНХАУ-ын өмнөд бүсэд хурдны зам нурж 24 хүн амь үрэгджээ

БНХАУ-ын өмнөд хэсэгт оршдог Гуандун мужид хурдны зам нурсны улмаас 24 хүн амь үрэгдсэн байна.

Лхагва гарагийн /2024.05.01/ 02:10 цагийн орчим Мэйжоу болон Дапу хотыг холбосон хурдны замын хэсэг нурж, 18 машин нурсан хөрсөнд дарагджээ.

Мэйжоу хотын захиргаа мэдэгдэл хийснээр ослын улмаас 30 хүн бэртэж, эмнэлэгт эмчлүүлж байгаа аж. Гуандун мужийн захиргаа зам нурсан газарт 500 орчим хүний бүрэлдэхүүнтэй аврах баг илгээсэн байна.

Сүүлийн өдрүүдэд БНХАУ-ын өмнөд бүсэд хүчтэй бороо орж буй. 127 сая гаруй хүн оршин суудаг, эдийн засгийн чухал ач холбогдол бүхий Гуандун мужид их хэмжээний борооны улмаас голууд үерлээд байгаа юм.

Тус мужид үерийн улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ. “Xinhua” агентлаг мэдээлснээр үерийн улмаас Гуандунд дөрвөн хүн амь үрэгдэж, 10 хүн сураггүй алга болсон байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-05-02 11:45

Жунгаа чанар

Холбоотой мэдээ

Back to top button