Гадаад мэдээДЭЛХИЙ

Москвад Украины дайнаас олзолсон барууны зэвсгийн үзэсгэлэн нээжээ

Украинд ОХУ-ын олзолж авсан танк зэрэг барууны орны цэргийн техник хэрэгслийг Ялалтын цэцэрлэгт хүрээлэнд үзэсгэлэн болгон тавьжээ. Ирэх долоо хоногийн пүрэв гарагт /2024.05.09/ Ялалтын баярын парад болно.

Сар гаруй хугацааны турш үргэлжлэх тус үзэсгэлэнд АНУ, Их Британи, Герман, Франц, Швед, Австрали, Өмнөд Африк зэрэг олон орноос Украинд хандивласан 30 гаруй танк, хуягт машиныг харуулах юм.

Зургийн эх сурвалж: BBC

Үзүүлэнгийн техник дунд Германы Leopard-2 танк, Marder явган цэргийн хуягт машин, АНУ-ын M1 Abrams танк мөн Bradley хуягт машин, Францын AMX-10RC зэрэг тавигдсан байна.

ОХУ-ын төрийн телевиз ням гарагт /2024.04.28/ тус үзүүлэнгийн бэлтгэл ажлыг сурвалжилсан байна. Ийнхүү сурвалжлахдаа Украины хэт даврагч дайчид болон тэдний барууны дэмжигчдийн эсрэг ОХУ-ын ялалт хэмээжээ.

Үзэсгэлэнгийн талбайд мөн “Бид ялалт зайлшгүй” гэх бичигтэй самбар байршуулсан байна. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков үзэсгэлэнг “Гайхалтай санаа” хэмээн магтсан юм.

Эх сурвалж: Euro News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 2, 2024 12:34

Соц ын үеийн хэдэн хуучин танкандаа барууны улсуудын тугны зураг наацан айннн.

Зочин
Зочин
5 сар 2, 2024 17:42
Reply to  Зочин

Tenet s#a

хариулт
хариулт
5 сар 2, 2024 12:45
Reply to  Зочин

Чи зураг хараад ойлгохгүй юм байна даа .Үзэсгэлэн үзэж буй оросууд харин манай юу америк герман францынх уу гэдгийг төвөггүй ойлгоно .Бусдыг өөртэйгээ адил усан тэнэг гэж бүү бод .

Зочин
Зочин
5 сар 2, 2024 12:35

Танк нь сэг болцон байхад ам ын туг цоо шинээрээ айн юу гэж ойхуу пүтлер ахааааа

Зочин
Зочин
5 сар 2, 2024 12:53
Reply to  Зочин

Америкийн бууны нохой ! Ама таат !

Asr
Asr
5 сар 2, 2024 12:56

Orsiin 5000 garui tank huyagtuud sonoson 22 onoos hoish. 50 vs 5000 orsiin aldagdal 100 dahin ih!!!

зочин
зочин
5 сар 2, 2024 16:09

Барууныхан их тархи угаадаг юм байна . Оросоос илүү их тархи угаадаг . Эхлээд украйныг хуучин зөвлөлтийн үеийн зэвсэг , сумаар хангаж байсан хуучин ЗХУ-ын хэсэг эсвэл соци�##�ист байсан ёвропын орнууд хуучин актлагдсан, агуулахдаа байсан ЗХУ-ын үеийн зэвсэгээ украйнд өгсөн тэд нарыг нь бүгдийн оросууд устгасан . 2022 оны дайны эхэн саруудад оросууд украйны бүх өөрсдийн �##�бан ёсны зэвсэгийг устгасан . 2022 оны 6,7 сард барууны улсууд Т-54,55,64,72 -уудыг хандивласан . ми 8,ми 14, миг 29,31 миг 24 гэх мэт . 2023 оны 3 сараас �##�бан ёсоор барууныхан нато - стандарт зэвсэгүүдээ нийлүүлсэн . 2023 оны 6 сараас украйн сөрөг довтолгоо хийгээд амжилтгүй болсон бүтэн лёпард танк ,брадли танкны цувааг минжүүлсэн т�##�байд ороод сөнөсөн , Ганц оросын Т-90 ганцаараа давхиж ороод бүтэн 10-аад техниксэн цувааг устгасан гэх мэт . Америкийн тагнуулын дроны-г дээрээс су 27 бензин асгаж унагаасан гэх мэт

Холбоотой мэдээ

Back to top button