“Хохино л гэе дээ”

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Урьдчилан хорих анги, хорих ангиас гэртээ хоригдсон сэтгүүлчийн эрх чөлөөг хөндөхгүй өнгөрч болохгүй өдөр.
“Цалин тавих хугацаа өчигдөр өнгөрчихсөн үү. Байгууллагын дансанд мөнгө байгаа юу”. Энэ бол 68 хоног хоригдож гарч ирчхээд, гэртээ тусгаарлагдаж буй сайтын эрхлэгчийн үг.
Багш мэргэжил сонгосон сурагч, сургуулийн цайны газрын түрээслэгч, Zarig.mn сайтын эрхлэгч...
Монгол хэл, уран зохиолын хичээлд илүү сонирхолтой тул багш болъё гэж мөрөөдөн МУБИС-ийн хэл, уран зохиолын ангийг сонгочихсон байлаа. Бүртгэл жигдэрч, бичиг баримтаа хураалгах мөчид “Одоо л биш бол энэ ангиас хэзээ ч гарч чадахгүй” гэж бодсон тэр өдрөөс сэтгүүлч гэдэг мэргэжилтэй салшгүй холбогдсон.
Тухайн үед МУБИС 260 мянган төгрөгийн төлбөртэй байв. 350 мянган төгрөгийн төлбөртэй хувийн сургуулийн сэтгүүлчийн анги руу шилжихдээ аав, ээжээсээ ч тас нуужээ. Дотроо төлбөрийн зөрүүгээ “Ажил хийгээд төлчихнө” гэж бодож. Шүлэг, яруу найраг бичдэг, дэггүй ангийнхан нь хамгийн их таалагдаж. Оюутан цагийн дэврүүн үедээ хөвгүүдтэй голдуу найзалж, Хорлоогийн Цэвлээгээс лекц сонссон хувь заяа ч тохиов. Төлбөрөө олохын тулд бусад оюутнуудын адил караоке, баар, цайны газрын зөөгч хийсэн. Амьдрах хэцүү гэдгийг хөдөөнөөс ирсэн оюутан яс махаараа мэдэрч байлаа. “Хичээлийн хажуугаар ажиллах биш ажлын хажуугаар сурна гэдэг л болсон доо” гэж инээнэ.
“Юунд тэмүүлж, юуг зорилоо” гэдэг бодлоор цагийн ажлуудаа болив. Гуравдугаар курсээсээ “Монголын үнэн”, “Ардын эрх” сонинуудад ганц нэг мэдээ өгч, бичлэгийн шагнал авч үзлээ. Телевизийн салбар сонирхлыг нь илүү татсанаар бүгдийнх нь хаалгыг тогшоод анкет бөглөжээ. Мориноос унасан бэртэл хөлийг нь өвтгөөд байсан тул анкетаа бөглөчхөөд гарахдаа өсгийтөө тайлж торлоод пүүзээ солиод өмсчихнө. Зуны назгай амралт нь таарсандаа ч тэр үү, хариу өгсөн телевиз байсангүй. Зүгээр суулгүй “Бизнесийн мэдээ” сонинд хоёр жил ажилласан.
Хоёр жил ажиллачхаад телевизэд орох мөрөөдлөөрөө ТМ телевизээс эхэлжээ. Нэг мэдэхэд бүтэн арван жил ажиллачихсан байсан гэж дурсана. Энэ хугацаанд давхар ажил хийгээд, өмсөж зүүхээсээ хасаад, идэж уухаасаа хэмнээд ч ахуй амьдралд нь хүрэлцэхгүй хэвээр. Тиймээс сэтгүүлчийн ажлаа орхиод сургуулийн цайны газрыг түрээсээр нэг жил ажиллуулж үзэв. Хоол хийх, хүүхдүүдийг хооллох, аяга таваг, шал угаах ажил өөрөөс нь ангид юм шиг санагдсан. “Яалт ч үгүй мэргэжлээ санаад байдаг юм билээ” гэв.
Зориглоод 2017 онд zarig.mn сайтаа нээлээ. Үйл ажиллагаа нь жигдэрчихсэн бичдэг сайтуудын дэргэд “Бичээд амжилт олохгүй” гэдгээ мэдэж, лайваар шууд дамжуулалт хийх орон зайг олж харсан хэрэг. Бусад нь унтаж, амарч, аялж, хоол идэж, хов ярьж суухад хөдөлмөрлөж байсан минь л үнэн.
Лайваа хийнэ. Асуултаа асууна. Гарчгаа өгнө. Нийтэлнэ. Бүгдийг ганцаараа хийнэ. Айхтар их мөнгө байгаагүй. Samsung-ийн утас авч, урт гэгч нь утастай микрофон унжуулаад, үүргэвчээ үүрээд гүйж эхэлсэн түүх нь товчхондоо гэвэл ийм.
“Хөдөлмөрлөөд л, хичээгээд л байхад аяндаа тодроод гараад ирдэг юм билээ” гэлээ.
Хүсэхгүй байхад нь элдэж хөөдөг нь үнэн. Гэвч улстөрчдийн нүүрний арьс хууларсан.
Ухаан сөхөөгүй ажилласан 7 жилээ “Би алдсан бас оносон” гэж эрсхэн дүгнэжээ.
Хүнийг хүсээгүй байхад аманд нь микрофоноо тулгадаг. Үүдийг нь сахиж зогсдог. Араас нь элдэж хөөдөг. Уурлуулдаг. Алдаагаа хүлээн зөвшөөрнө.
Гэхдээ л УИХ-ын гишүүд, сайд, дарга нар өөрөө хүссэн үедээ, зангиагаа бэлдэж байгаад ярилцлага өгдөг байдлыг өөрчилж чадсан. Zarig.mn дөнгөж ажиллаж эхэлж байх үед 76 гишүүний 40 гаруй нь ЖДҮХС-гаас зээл авчихсан асуудал дэлгэгдэв. Бүгдийг нь элдэж хөөгөөд ам асуусан. Хэлбэрдэлтгүй, жүжиглэлтгүй, эвлүүлэггүй шууд дамжуулалтаар дарга нарын нүүрний арьс хууларсан. Одоо бусад хэвлэлүүдэд ч ийм эрх чөлөөтэй болсон. Оноо нь энэ л байсан.
“Н.Өнөрцэцэгийн өөрийнх нь төлөө байсангүй. Эцсийн мөн чанар нь хөдөө суугаа Дорж, долоон буудлын Дамбын мэдэх эрх юм. Сэтгүүлзүйн түүхэнд алдаа нь ч, оноо нь ч бичигдээд үлдэх байх. Алинд нь ч харамсахгүй” гэлээ.

“Шантаажчин..."
Хамгийн гол нь барьж авсан сэдэв бүр нь үр дүнд хүрдэг болов. Тэр хэдийн нийгмийн нөлөөлөгч, идеал дүр болсон байлаа. Нэг хэсэгт нь үнэлүүлж, нөгөө хэсэгт нь “шантаажчин” гэж цоллуулах болсон.
Сэтгүүлчдийг харлуулах боломжтой цорын ганц өнцөг нь ерөөсөө л “шантаажчин” гэдэг үг. Энэ үгийг олон сэтгүүлч амссан байх. Их, багаараа л ялгаатай. Тэдний нэг нь Н.Өнөрцэцэг. “Энэ доромжлолын ард маш их нулимс, хөдөлмөрийн үнээр гарсан”.
Унахад салбарынхан нүүр нүдгүй балбасан. Хурц нүд, гүтгэлэг, хов хор, атаа жөтөөг хайр найргүй чулуудсан. Амьд үлдсэн. Хамгийн хэцүү нь энэ байсан. “Эхэндээ нулимна, чигээрээ алхаад л бай” гэж залуу сэтгүүлчдэдээ хэлмээр санагдсан” гэж ярив.
Сэтгүүлч Б.Ганчимэг “Талд нь хараалгаж, талд нь хайрлуулж дуусдаг мэргэжил юм шиг байна” гэж халаглан хэлсэн билээ. Харин Н.Өнөрцэцэг “Олон нийтийн 90 хувьд нь хайрлагдаж, 10 хувьд нь хараалгадаг байхад л хангалттай” гэлээ.
“Хуулийн байгууллагад асар их итгэж явсан тэнэг сэтгүүлч”
Өнгөрсөн хугацаанд бусад сэтгүүлчдээс давсан мэдээллүүд олоод байна гэдэг бодол. Аархал. Ухаарал.
“Надад мэдээлэл олдоод байна. Би мундаг байна. Бусдаас илүү байж чадаад байна” гэж бодсон. Хоригдсоноосоо хойш “Зорилготой, зориудын мэдээллүүд их өгдөг байсан” гэдгийг ухаарсан. Нуугаад яах вэ. Улстөрч ярихаар хэн ч итгэдэггүй болсон цаг. Тиймээс үгээ хуулийн байгууллага руу, хуулийн байгууллага хэвлэл рүү дамжуулдаг. Ийм л гурвалжин үүсчхэж.
"Нөгөө талаар хуулийн байгууллагад асар их итгэж явсан би тэнэг сэтгүүлч. Олсон баримтаа АТГ юм уу, ЦЕГ-ын даргад өгөөд “Шалгаад өгөөч” гэдэг байлаа. Хоригдох хүртлээ тэднийг авлигатай, шударга бус явдалтай үнэхээр тэмцдэг гэдэг ойлголттой явж. Манай цагдаагийн байгууллага улстөрчдөөс хараат ажилладаг болчихсоныг, маш их бохирдсоныг хоригдсоноосоо хойш л мэдлээ” хэмээн ярив.
“Цагдаа, хэвлэл хоёр нийлэхээрээ ямар их өвдөлт өгдгийг өөрийн биеэрээ мэдэрлээ”. Үүнийг л надад ойлгуулах ёстой байсан юм байлгүй дээ. Бууж өгөөд ялагдчихаад сууж байна.
Татвараас зайлсхийгч, төрийн нууц хадгалагч, алуурчны хувийн мэдээлэл задлагч...
Анх хоригдохдоо найман зүйл заалтаар буруутгагдан яллагдагчаар татагджээ. Шантаажилсан гэх 2-8 жилийн хорих ялтай зүйл ангиар “Ланд-300” машинаа яаж авсныг шалгасан. Улмаар прокурорын байгууллага хэрэгсэхгүй болгосон. Хорлон сүйтгэх ажиллагаанд бэлдсэнд, нас барсан цэргийн алба хаагчийн ээж аавыг уйлуулж, өөрөө дагаж уйлж жүжиглэсэн гэж 20 жилийн хорих ялаар ч зүйлчилсэн байж. Худал мэдээлэл тараасан гэх зүйл заалтаар хэд хэдэн хэрэг нэмсэн байв.
Одоо татвараас зайлсхийсэн, төрийн нууц хадгалсан, алуурчны хувийн мэдээлэл задалсан гэхчлэн дөрвөн зүйл ангиар буруутгагдан шалгагдаж байна.

“Н.Өнөрцэцэг ээ, чи сайн байна”
Хүнээр бол дотуур хувцсыг нь тайлж, хосыг нь шувтартал шалгалаа. Тамираа тасартал шалгууллаа. Ялангуяа цагдан хоригдож байгаад шалгуулах амаргүй юм билээ. “Н.Өнөрцэцэг ээ, чи сайн байна” гэж өөртөө хэлсэн. Өнгөрсөн хугацаанд сэжигтэй үйлдэл хийгээгүй байна гэдэг дүгнэлтийг өөртөө өгсөн.
Илүү аминч байж болох л байсан.
Гэхдээ төр иргэн хоёрын хоорондын зай асар холдчихсон. Нэг нам удаан засагласны үр дүн. Үүнийгээ эрх баригчид анзаарахгүй. Тиймээс л иргэнд туслах гүүр нь сэтгүүлч байх ёстой гэдэг бодол.
“Намайг л чадна, тусална” гэх найдлага тавиад ирсэн хүнд "Үгүй" гэж хэлж, буцааж чаддаггүй. Хаа хүртэл явж, яаж тусалж чадахаа үзчихдэг зан. Соосогтой дүүгээ хөтлөөд ирсэн хүүгээс нүүр буруулж чадаагүй. Хэнтий хүртэл гарч давхиад Хүүгийнхээ цогцсыг авч чадахгүй байна" гээд уйлаад ирсэн ээж, аавд үгүй гэж хэлж зүрхлээгүй. Аль алинд нь тусалж чадав.
“Хохино л гэе дээ”
Эрүүл мэндийн үйлчилгээ авахаар эмнэлэг орох, хуулийн байгууллагад очихоос бусад газарт очих эрх чөлөөг нь хязгаарлачихсан. Нэмээд Эрүүгийн хэргийг нь хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж дуустал сэтгүүлчээр ажиллагаа эрхийг түдгэлзүүлчихсэн.
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр эрх чөлөөгөө гавлуулчхаад сууж байгаагаа “Хохино л гэе дээ” гэв.
Надад ирсэн дарамт шахалт зөвхөн хорьсноор илрээгүй. Үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх шалтгаанаар АТГ, ЭЦА-нд олон удаа шалгагдсан. Англи руу хоёр сар явсан. Шалтгаан нь дарамтад орсных байсан. Ирэх гэхэд “Нэг хоёр жилээр сур, сургалтын төлбөрийг нь төлье” гэдэг дарамт эрх баригчдын зүгээс ирсэн гэдгийг ч нуусангүй. Гэхдээ чадаагүй. Хүүхдүүдээ санаад ирчихсэн нь буруудчихсан бололтой. Цагдан хорих агуулга эртнээс зурагдчихсан байсан гэдгийг хожим ойлгосон гэдгээ хэлэв.
“Нэг жилийн өмнө “Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөтэй орон” гэж ярьж байлаа. Гэгээн, дэврүүн байж. Уучлаарай. Монголд хэвлэлийн эрх чөлөө байхгүй. Сэтгүүлч асуудал гаргаад тавихад шалгаж мухарлаад шийдэж байгаа юм алга. Арилжааны телевизүүд нь Засгийн газартайгаа нэг хөнжилд орчихсон байна. Томоохон хэвлэлүүд нь улстөрчдийн мэдэлд байгаа тохиолдолд хэвлэлийн эрх чөлөө бий гэж хэлбэл алдас болно” гэлээ.
Одоо хэвлэл толгойлсон эрхлэгчийн хувиар zarig.mn сайтад ажиллаж байгаа залуусаа гадагшаа гарч сурахад нь хэрхэн туслах уу, амьдралаа эхлүүлж байгаа сэтгүүлчээ яаж байртай болгох вэ. "Бусдад өгч чадах юу л байна гэх итгэлээ алдахгүй юмсан" гэснээр дуусгав.
Сэтгүүлчийн сэтгэгдэл тэмдэглэхэд: Алдсан бас оносон. Хүлээн зөвшөөрчээ. Тэр сайн байсан, бас муу ч байсан. Гэхдээ түүний хэн байхаас үл шалтгаалж дуу хоолой, үзэл бодлыг нь хорьж болохгүй юм. Манайх муу ч, сайн ч “Дөрөв дэх засаглалтай улс” гэдэг лоозогнолтой. Н.Өнөрцэцэгийг сэтгүүлч мэргэжлээрээ ажиллахыг түдгэлзүүлсэн нь хэвлэлийн эрх чөлөөний хамгийн том ухралт. Ямар ч хуульд сэтгүүлчээр ажиллахыг хориглосон заалт байхгүй ч шийтгэчихсэн кейстэйгээр бид "Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр"-өө угтаж байна. Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдах нь өөрөө гэмт хэрэг. Маргааш бусад сэтгүүлчийг хорихгүй, ял тулгахгүй гэх баталгаа алга гэдгийн хангалттай том илэрхийлэл.
Сэтгүүлчид хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө эдэлж чадаж байна уу.
2015 онд хэвлэлийн эрх чөлөөний индексээр манай 55 дугаарт жагсаж байв. Түүнээс хойш тасралтгүй ухарсаар 2023 онд 180 орноос 88 дугаарт жагссан. Хэвлэлийн хагас эрх чөлөөтэй орнуудыг тоонд багтдаг. Zarig.mn сайтыг хааж, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг 30 хоног цагдан хорих шийдвэр гарсны дараа ардчиллын индексээр ухарсан үзүүлэлт гарсан. 2024 онд ардчиллын индексээр 4 байр ухрахад нөлөөлсөн үзүүлэлтүүдийн нэг нь бие даасан хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэх шалгуур байсан.
Эрх баригчид хэвлэлийн эрх чөлөөг Эрүүгийн хуулиар хэрхэн хумьж, боомилсныг хүргэе.
-Худал мэдээлэл тараасан хэргээр 10 гаруй сэтгүүлч яллагдагчаар татагдан шалгагдаж байна-
НЭГТ, 2020.01.10-нд Эрүүгийн хуулийн 13.14-т “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэсэн заалтыг оруулж баталсан.
Энэ заалтаар сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын эсрэг нэхэмжлэл гаргаж байгаа гурван хүн тутмын нэг нь улс төрийн өндөр албан тушаалтнууд байна. Илт худлаа мэдээллээр гомдлоо гаргах эрхийг улс төрийн албан тушаалтнуудад хориглоогүй авч хаясан нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчдийн эсрэг ашиглах нөхцөлийг бий болгосон.
Санкцын хувьд гурван ял шийтгэлийн төрөл байна. 450,000-1,300,000 төгрөг хүртэл торгох, 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, 1-3 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах. Нэмээд ял шийтгэлтэй эсэх тодорхойлолт дээр насан туршдаа ХАР мөртэй үлдэх шийтгэл.
Эрүүгийн хуулийн энэ заалтаар одоогийн байдлаар 10 гаруй сэтгүүлч яллагдагчаар татагдан шалгагдаж байна.
-Мөрдөн байцаалтын нууц задруулсан хэргээр 3-4 сэтгүүлч яллагдагчаар татагдан шалгагдаж байна-
ХОЁРТ, 2023 оны 12-р сард Эрүүгийн хуулийн 21.9.1-д "Мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт, мэдээллийг олж мэдсэн хүн мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт, мэдээллийг задруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ" гэсэн заалт оруулсан.
Сэтгүүлчдэд хамаарахгүй гэх боловч "хүн" гэх үгээр хавчуулж амжсан. Хүн агуулгад сэтгүүлч ч хамаарна. Ингэснээрээ хэвлэлийн эрх чөлөө рүү буу тулгасан хамгийн сүүлийн жишээ болсон.
Шалгагдаж буй хэргийн талаар мэдээлсэн хувь хүн, сэтгүүлчийг яллах цоорхой нээгдсэн. Цаашлаад хэвлэл мэдээллийн эх сурвалжийг хумих, сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаанд саад учруулах, мөрдөн байцаалтын шатанд гэрчийн мэдүүлэг нэрийдлээр тогтмол цагдаад дуудах, эх сурвалжаа илчлэхийг шаардах сүрдүүлэх байдлаар хэрэгжих эрсдэлтэй гэж үздэг.
Эрүүгийн хуулийн энэ заалтаар одоо 3-4 сэтгүүлч яллагдагчаар татагдан шалгагдаж байна.
Мөн нэмээд нэг редакцыг эрүү болон иргэний хуулиар 10-аад хэрэг үүсгэн шалгаж байгаа тохиолдол ч байна. Эрүүгийн хуулиар өдгөө нийт 20 гаруй сэтгүүлч шалгагдаж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Blaavgai
юун шүлэг яруу найраг бичих,монгол хэлээрээ ч ярьж чадахгүй,мэдлэг боловсрол гэх юм юу ч бхгүй,зүгээр хов жив,хэрүүл хийгээд бхыг сэтгүүлч гэхгүй!
Атаархагч нэгэн гуай байх нь.... Өөрөө юу ч чадахгүй хэвтэж �######�өө ухаарай за юу....
СЭТГҮҮЛЧ , ЯРУУ НАЙРАГЧ ГЭДГЭЭ МЭДДЭГГҮЙ ЮМ УУ . ЯРУУ НАЙРАГ БИЧДЭГ ХҮНИЙГ СЭТГҮҮЛЧ ГЭДЭГГҮЙ .СЭТГҮҮЛЧ ХҮНИЙГ ЯРУУ НАЙРАГЧ ГЭЛЭГГҮЙ ЮМ
Ха�##�тын гэрээ хийж хулгайчдын мөнгөөр мөнгөжсөн аниа даа.
Дээрхи сэтгэгдэл бичигчид ХААЛТЫН ГЭРЭЭГ ЗАСАГ ТӨР НЬ сэтгүүлчидтэй хийдэг юм Чи англид нэг хоёр жил сураад ир гээд эрх баригчдаас сан�##� тавих нь худ�##�даж авах гэсэн нэг хэлбэр . Худ�##�даж авсны дараа тэднийг хүчний байгууллагаар хамга�##�уулдаг . Тэд засгийг учиргүй магтан дуулж хийгээгүй ажлыг хийсэн болгож сурт�##�чилдаг . Харин ха�##�тын гэрээ хийгээгүй сэтгүүлчид дөрөвдөхь засагл�##�ын үүргээ гүйцэтгэж засаг төрийн буруутай үйл ажиллагааг шүүмжилдэг юм . Ха�##�тын гэрээ хийгээгүй сэтгүүлчдийг засаг төрд үйлчилдэг болсон хүчний байгууллагаар айлган сүрдүүлж хорьж цагддаг юм .Ха�##�тын гэрээ гэж юуг хэлдэгийг мэдэхгүй байж хүн бүү муулж бай .
Их хэмжээний татвараас �######�схийсэн мөнгө угаасан хэргийнхээ т�##�аар сайхан яриач хө
Иш чи ингэж өөрийгөө тэнгэрт тулт�##� магтаад магтуулаад ч одоо чиний хэн бэ гэдгийг иргэд бүгд мэдсээн. Болиод хариуцлагаа гонгинооп байлгүй хүлээ.
Шантааж Өнөрцэцэгийн хэрэг шүүхэд шилжсэн гэсэн з�##�ьтай хүүхэн ял авах нь тодорхой болсон болхоор өрөвдүүлэх арга хэрэглэж байгаа юм байх даа. Бас болоогүй ээ УИХ д дэвшиж ялаас мултрах санаатай . Одоо болио чамд итгэх нь ховор болсон дрр.
Saraa egch Mongolchuudiig uhernuud ulniihan gej helsen yutai unen ug ve? usrengui hogjson buh ulsad ard tumen bolon setguulchid erh barigch nam bolon shiidver gargagchidtai temtsej tsalin tetgever bolon huuli bus shiidver shudraga bus yavdaliig shuumjilj niiteer temtsej yalalt baiguuldag harin manaid esregeeree bi uuniig 1 humuus medlege baihgui 2 niigmiin aidas mash ih baina 3 muu muudaa deerelhuu gegcheer gegcheer sorog huchin bolon setguulchidiig niigmiin hamag muu muuhain undes geed boorloj baina
" Доромжлох тусам чинь 7 бурхан од шиг гял�##�зана " гэсэн Дашб�##�бар агсны шүлэг бий. " Би ямар ч гэмт хэрэг хийгээгүй " гэдэгтээ итгэлтэй байгаа бол битгий бууж өг. "Шантаажчин " гээд байгаа нөхдүүд гэмт хэргийг нь илчилсэнд л хорсоод зан�##�хийлж байгаа нь тодорхой. Хулгайчдын засагл�##�тай улсад гэмт хэрэгтнүүдээр л дүүрсэн төр байдаг.
Б�##�ай авгай
Mongold hevlel medeelel gej baihgui, bugd Zarig shig shantaajchid, setguulch mergjlig gutaasan zolbin hulgaich nar.
Тэнэгтдэг бна шдэ.
Үнэнииг хэлж орилж олон сэтгүүлчдииг шудрага зоригтой байхыг иргэдэд харуулж байсан үнэншдэээ нам дагасан өлөн авилгач хулгаач том жижиг цүнхчин �######� долоогчдын хулгаа тонуулаар баяжхыг илчилж явсан шудрга хүн одоо бүгдл зүхдэг болж арчаагүй пялдага долоогчид монгол авилг�##� хулгаад хатуу ял өгдөг болжээж солонгос шиг хөгжинө гэж үнэн нүррс бүүр иргэдиин автобусыг хуучнаар сольж ашиг олдог нүгэлт бузрын хүүрүүд
хар масс олон нийт энгийн иргэд юм бол улс төрчид, арын ха�##�гаар дарга төрийн �##�банд орогчид явдаг жорлонгууд шүү. Өнөрцэцэг бол шударга үнэний төлөө тэмцэгч шүү. Үнэн шударга ёс хэзээд ялна. түүх харуулна.Одоогийн 76, ирээдүйн 126 бүгд явдаг жорлонгууд шүү. Үүнийг хэн ч хэлнэ.
х�##�тар масс л энийг дагадаг байх даа чааваас
Хар масс ч гэх шиг. Сэтгүүл телевизүүд бүгд мөнгөтэй хулгаруудын гарт орчихсон. Удахгүй чи ч бас адилхан амтыг нь мэдрэнэ дээ.
Нэг хүний эрх чөлөө нөгөө хүний хамрын үзүүр хүртэл буюу нэг хүний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагдана. Гэтэл Өнөрцэцэг бол нөгөө хүний хамрын үзүүр хүртэл байтугай зуур�##�даж машины нь дугуй руу хөлөө хийх гэж үзэж, бас ха�##�ганаас нь зуур�##�дана, сэтгүүлч Шинэбаяр бол зуур�##�даад чарлана, хүний биед хүрнэ, хүүр ллр глг гэх мэт үгүүд энэ 2 сэтгүүлчийн пост дотор их байдаг. Зарим улстөрчид бидэнд ч та�##�агддаггүй. Гэлээ гээд ингэж харааж зүхэж, зуур�##�даж чаргуулдахгүй. Манай улс хуультай улс. Тэр хуулийн байгууллага хуульч нар нь ажлаа хийнэ биз. Бас ардчилсан нийгэм юм бол хүний эрх гэж ойлголт байдаг. Сэтгүүлч гэхээрээ бусдыг дайрч доромжилж гүтгэж шантаажилж мөнгөөр захи�##�гаар харлуулж болохгүй. Соёлтой харилцаа хандлага , зөв зохистой үг хэллэг, арга барилаар хурц тод шүүмжилдэг шударга зөв сэтгүүлч нар олон. Ганц нэг хөдөөний орк зантай өлөн хөгийн сэтгүүлч байна аа байна.
Үнэрээ Ням-Осорын Учр�##�ын телевизэд ажиллаж байсан нь саяхан даа. Буруу замаар олсон мөнгө ер нь аймаар шүү.
Хүний сэтгэл их юм байдаг даа.Одоо жилд бие ээ сайн хайрлаж хүний төлөө явб�##� гай болдог жил .
Б�##�ай хүүхэн мөнгө угааж угаачаад одоо ариухан амьтан болж бүү жүж, дэндүү бүдүүлэг ёс зүйгүй сэтгүүлч хүний байх наад захын соёлгүй. Одоо хуц�##�гүй дуугухэн бай за юу
Б�##�айрдаг а най Чамд засах, бүр арилгах дутагд�##� олон харагддаг. Магадгүй чи юм сонсож, уншуулж байж,сайхан сууж ойлгож болзошгүй юм. Хугацаа ч шаардах биз.
Энэ нэг нам. 90 онд коммунист намыг тарааж үр үндсээр нь тас�##�ж байсан орнууд шиг л байдаг бж. Одоо болтол �##�даг, хорьдог, гав�##� даг нь арилахгүй улам гаараад. Хүмүүсийн сэтгэлд айдас хуруулах гээд бна. Энэ нам хичээн жил болов оо. Одоо орой тв асаахаас ой гутдаг болж бна. Засгаас өмхий ханх�##�ж бна
Эш Чааваас даа Эгүүр сайтыг Зариг Сайтын охин сайт гэдгийг г�##�зуу хүн ч мэднэ шүү дэ.Эрүүгийн Онц аюултай Гэмт хэрэгтнийг бараг Аврагч Ариун Сүнс Эзэн Мария байсан юм шиг л бичсэн байшд.Үгүй шүү Эгүүр ч Үндэстний Аюул!.Та нарыг Д�##�д Хүн ТББ тай бүлэглэн иргэний хувийн хэвшлийн бизнес эрхлэгчдийг Сайтаараа цацаж нийгэмд нийгмийн Шаар шавхруу болгож мэдээлнэ гэж дарамтлан орлогын их үүсвэрийг д�##�д хэлбэрээр дээрэмддэг байсныг хэн ч мэднэ.Тэнэг хүн хуурч байгаа юм шиг наад Жиргээ чинь та нарыг ямар хүмүүс вэ гэдгийг баттай нотлоод өглөө.Долоон уулын цаагуур Д�##�д хүнтэй гээ д�##�д ор.Гүйцээ өөр жиргээ байхгүй Монголчуудаар бага оролдоорой Муу Хужаагийн Шээснүүд
Түүний бичсэн шүлэг, яруу найраг гэж юу байв гэж, чадах ч үгүй. Ичиж зовохгүй буржээ
Нүднээс д�##�д ороорой Эргүү Эгүүр Пязда минь
Сэтгүүлчидрүү дайрах хэрэггүй МАНАН БУЮУ 2 НАМД ходоодоороо сан�##� өгөхөө л боличих!!!!
Erguu dagz shantaaj hij amidrah durtai
iim novshiin hulsnii setguulchintseriig mash olon jiliin yl ugch busad mungunii serguulch gegch nart sanuulga uguh estoi hamgiin buduuleg archaagui huuhen mongoliin arduudiig ih doromjilson doo...Undesnii tv-giin setguulch nar l mongold jinhene unen mungugui setguul zuig hugjuulj yvna ...!!!!
Иргэдийн аж амьдр�##�д тус нэмэр болсон ч их л бх гэхдээ зарим зүйл дээр хүний эрх яриад бгаа мөртлөө өөрөө хэлмэгдүүлээд байх шиг л санагдсан. Жишээ нь 8 ишигний хэрэг дээр Эрэвгийлхам гэдэг хүнийг цусгүй �##�сан даа. Тэр хүнд бас эрх байдаг л баймаар хууль шүүхийн буруу гаргасан шийдвэрийн буруутан нь тэр хөгшнийг болгож харагдуулаад бсан. Үнэн хэрэг дээрээ тэр хүн маргаанаа шийдүүлэхээр цагдаад хандсан нь буруу болоод бгаа юмуу хаашаа юм сонин харагдаж бсан....
Өнөрцэцэгийн эрхийг сэргээe
Өнөрөөг эхэн үедээ ч дэмждэг бсаан бсан. Хүндэлдэг ч бсан. Гэвч сүүл рүүгээ түүний хэлж ярьж бгаа нь, хандлага нь хүртэл өөр болсоон.
Зариг мөнгөний сайт нь гарцаагүй үнэн
Гэхдээ тэмцэлтэй бузар булхай илрүүлдэг шүү
Арай хэтрэхээр харагдаад блаа
Ланд 300г яаж авсан юм... Эмээлтийн хужаа нараас биз дээ... Чухам л хор2 гээд байсан... Дараа нь бараг ах дүүгээрээ дайлуулж байгаа мэт... Ёстой зүгээр сайхан мах байна болоод явчихсан... Но.той2... Хаха
Сэтгүүлч гэж хүн мэргэжлийн л бол ха�##�тын гэрээг хийх ёсгүй бдаг юм. Ойлгож авцгаа.
ЧИ БОЛ ХОГИЙН ШААР ХҮНИЙГ УЛЫГ НЬ ШАГАЙЖ ҮЛДЭН ХӨӨНӨ ШАНТАЙЧИЛЖ МӨНГӨ НЭХНЭЧИ ОЛОН ХҮНИЙГ ОРОХ ОРОНГҮЙ ОЛОН ХҮНИЙГ АЖИОГҮЙ БОЛГОЖ ОЛОН ХҮНИЙ АМЬЛРАЛААР ТОГЛОСОН АЛБИН ЧӨТГӨР ШҮҮ ЧАМД ХУУЛЬ ҮЙЛЧИЛЭХ БАЙХ ХРГИЙН ШУНАЛТАЙ АВГАЙ
Хувийн сургууль нь ийм б�##�ай юмнуудыг үйлдвэрлэдэг хир таарсан юм байгаа даа. Ёс зшй байхгүй, ам хэл нь болохоо байчихсан, мэдлэггүй, толгой нь хоосон, гажиг юмуудаар дүүрсэн сэтгүүлч нэртэй б�##�айнуудыг үйлдвэрлэдэг хувийн сургужль нь одоо хорвоод байдаггүй гэсэн.
НЭГ Л АСУУЛТ ЭМЭЭЛТИЙН ХУЖАА НАРЫН ХОРДУУЛСАН МУУТАГСАН ӨМХИЙРҮҮЛСЭН ШАРИЛД ШАХДАГ БОДИСООР ШАХАЖ БЭЛДСЭН МАХЫГ ЗҮГЭЭР ГЭЖ ХАМГААЛСАН Ч ХУЖАА ЧИНЬ МАХ ӨМХИЙРҮҮЛСЭН ГЭЖ ШҮҮХЭЭР ТОРГУУЛСАН ЭХ ОРОНЧ ЗАЛУУС ГАНЦХАН ХУЖААГЫН МАХЫГ УСТГАЛД ОРУУЛЖ ЧАДСАН ТЭГЭХЭЭР НЭГ АСУУЛТ ХУЖАА БОЛ ХИЛЭЭРЭЙ ӨМХИЙ МАХ ОРУУЛНА ГЭЖ БАЙХГҮЙ ТЭР МАХ ХААШАА ОРЖ ШИНГЭХ ВЭ МИНИЙ ХАРДАЖ БАЙГААГААР БОЛ СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГ ЦЭРГИЙН АНГИ УУЛ УУРХАЙ ХУЖАА ХООЛНЫ ГАЗАРТ ШАХАХ БОЛВУУ ГЭЖ ХАРДАЖ БОДДОГ ДЭМЖЭЭД БАЙГАА ХҮМҮҮС НЬ Ч НЭГ ХЭЛЭЭД ӨГЧ БОЛНО ШҮҮ ӨМХИЙ МАХ ХААШАА ШИНГЭЖ БНА ХАРДАЖ БАЙГАА ШҮҮ
Хохь нь л гэе дээ.Ингэж бичнэ.
Та нар ажиглав уу
Өнөрцэцэг, зарим хоёроос бусад сэтгүүлчид, хэвлэл мэдээллийнхэн бол худ�##�дагдсан гэж хэлж байна шүү дээ
Том сургамж юм даа
Монголд хүн гүтгээд ланд300 авч унасан сэтгүүлч хэп байдаг юм бол доо
Бас үнэнчээр бодит баялаг бүтээх гэж оролдож оёдол хийж, хоол боловсруулж, хүүхэд харж хүмүүжүүлж яваа яваа хэдэн бүсгүй тэр үнэтэй машин авч чадах, чадаж байгаа бол Монголын сэтгүүл зүйд, улс төвийнхний ааш аянд гарч буй бүх эерэг сайн юмс нэг хүүхэнтэй холбоотой, түүний л гавьяа гэж яасан төөрч, өөрийгөө дөвийлгөн бодож ярьж чадаж байнаа
Шоронд орж шонд өгүүлсэн ч задраагүй биеэ тоосон хэвээр байга юм байна 3 жил хорь
Aihtar bi bi gj uvchilsen hun dee yandaa huurhii
uzen yadaj bna.oi gutmaar avgai .shorod ni yawuulj yaliig ni uuruul.Mongoliin daisan.urwagch balai awgai
12 настай охины үхэлд буруутай гэж боддог.
Надад нэг юм ажиглагдсан.Эх орныхоо үндсэн эрх ашгийг хөнддөггүй их сенсаци тайг шүүрч Нямбаатар аас мэдээлэл авч байсан бол золигт гаргах нь дамжиггүй ш дээ
Өнөрцэцэг боловсор
Эхлэл нь зөв боловч сүүлдээ мангас авгай болсон доо