СПОРТ

UFC холбооны хоёр дахь монгол тамирчин Т.Нямжаргал анхны тулаанаа хийнэ

Мэргэжлийн холимог тулааны ноён оргил UFC-д тулалдах жимийг гаргасан Д.Батгэрэлийн араас дахин нэг монгол тулаанч UFC холбоотой гэрээ байгуулж, тулааны тов, өрсөлдөгч нь тодорхой болжээ.

Тодруулбал, Т.Нямжаргал өнгөрсөн жил Шанхай болон Сингапурт “Road To UFC” тэмцээнд оролцон, хоёр өрсөлдөгчөө буулган авснаар UFC-тэй гэрээ байгуулсан аж. Өдгөө 26 настай тэрээр зургаадугаар сарын 2-нд UFC-302 өдөрлөгийн хүрээнд Бразил тулаанч Андре Лиматай дебют тулаанаа хийхээр болжээ.

Т.Нямжаргалын тухайд мэргэжлийн холимог тулааны замналдаа найман тулаан хийхдээ нэг ч ялагдаагүй үзүүлэлттэй. Харин түүний өрсөлдөгч Андре Лима мөн л найман тулаан хийж, бүгдэд ялсан байна.

Угтаа Андре Лима Хюн Сюн Пактай тулалдах байсан ч солонгос тамирчин гэмтэж, Т.Нямжаргалтай тулалдахаар болсон аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button