Гадаад мэдээДЭЛХИЙ

БНХАУ өнөөдөр сар руу сансрын хөлөг хөөргөнө

БНХАУ өнөөдөр “Чанъэ-6” нэртэй сансрын хөлгөө сар руу хөөргөхөөр төлөвлөж байна. Тус хөлгийг сарны дэлхий рүү хардаггүй хэсгээс чулуулгийн дээж анхны удаа авчрах зорилготой хөөргөнө.

Хятад улс дэлхийн тавцанд сансар судлалын томоохон гүрэн болж, 2030 он гэхэд саран дээр нисгэгч буулгахаар зорьж буй. “Чанъэ-6” нь тус улсын одоог хүртэл хөгжүүлсэн хамгийн дэвшилтэт хөлөг юм.  

Хөлгийг Хайнань арлын өмнөд хэсэгт байрлах Вэнчан сансрын төвөөс “Long March-5” нэртэй пуужингаар, Бээжингийн цагаар 17:00-18:00 минутын хооронд хөөргөхөөр төлөвлөж буй.

БНХАУ-ын сансар судлалын салбар сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжсөн. Тус улс 2007 онд Чанъэ нэртэй сансрын хөтөлбөрөө эхлүүлж, 2013 онд саран дээр робот буулгаж, 2019 онд сарны дэлхий рүү хардаггүй хэсэгт газардсан анхны улс болсон байна.

Мөн 2022 онд БНХАУ Тиангон нэртэй сансрын станцаа тойрог замд байрлуулсан. Сансар судлалын салбарт АНУ, ОХУ хоёр олон жилийн турш ноёрхож ирсэн байдаг. Тэгвэл сүүлийн жилүүдэд Япон, Энэтхэг, БНХАУ зэрэг орнууд тус салбарт хүч үзэж эхлээд байгаа юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button