Нийгэм мэдээ

Худалдан авсан автомашинаа нэр дээрээ шилжүүлээгүйн улмаас зөрчилд холбогдож байна

Тээврийн хэрэгсэл худалдаж авсан иргэн, хуулийн этгээд өөрийн нэр дээр бүртгүүлээгүйгээс үүдэн тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн /зарсан хүн/ дээр тухайн автомашины торгууль, татварын өр, зам тээврийн осолтой холбоотой зөрчлийн асуудал үүссэн тохиолдол элбэгшжээ.

Тиймээс иргэн харилцан тохиролцож автомашинаа худалдан борлуулсан бол заавал бүртгэлийн байгууллагаар үйлчлүүлж, өөрийн нэр дээрх бүртгэлээс хасуулан худалдан авагч талд тээврийн хэрэгслээ шилжүүлэн бүртгүүлэх үүрэгтэйг АТҮТ-өөс анхааруулж байна.

“Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-д шилжилт хөдөлгөөнийг бүртгэхдээ дараах баримт бичгийг үндэслэн бүртгэнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж танилцаарай.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button