Гадаад мэдээДЭЛХИЙ

БНСУ барааныхаа хэмжээг мэдэгдэлгүйгээр багасгасан компаниудыг торгож эхэлнэ

Орчин үед зарим компаниуд бүтээгдэхүүнийхээ хэмжээг хэрэглэгчдэд мэдэгдэлгүйгээр багасган худалдаалах тохиолдол их гардаг болсон. Ингэснээр нэг ёсондоо хэрэглэгчид өмнөхөөс бага хэмжээний барааг ижилхэн үнээр худалдан авч, иргэдийн худалдан авах чадвар буурна гэсэн үг.

Тэгвэл БНСУ-ын монопольтой тэмцэх агентлаг хүнс үйлдвэрлэгчид болон ханган нийлүүлэгчид бүтээгдэхүүний хэмжээг багасгасан гэдгээ хэрэглэгчдэд мэдэгдэхийг шаардаж эхлэх болсон байна.

Хэрвээ мэдэгдэлгүй хэмжээг нь хассан бол 10 сая хүртэлх воны торгууль оногдуулах юм. Бизнесүүд бүтээгдэхүүнийхээ хэмжээг багасгасан хэр нь үнийг хэвээр үлдээхийг “shrinkflation” гэж нэрлэдэг.

Өмнөд Солонгосын ихэнх боловсруулсан хүнс, ариун цэврийн цаас, угаалгын нунтаг зэрэг гэр ахуйн хэрэглээний бараа үйлдвэрлэгчид наймдугаар сараас эхлэн барааныхаа хэмжээг бууруулбал үүнийгээ шошго дээр нь гурван сарын турш хэвлэх хэрэгтэй болох юм.

Уг хуулийг зөрчсөн үйлдвэрт эхний тохиолдолд нь 5 сая вон хоёр дахь тохиолдолд 10 сая воны торгууль тавина.

БНСУ-ын Шударга худалдааны комисс “Энэхүү өөрчлөлт нь компаниуд бүтээгдэхүүний хэмжээ, стандарт, жин, тоо хэмжээг мэдэгдэлгүйгээр бууруулж, улмаар хэрэглэгчид өөрийн мэдэлгүй үнэ нь нэмэгдсэн зүйл худалдаж авахаас урьдчилан сэргийлэх зорилготой” хэмээжээ.

Тус улсын Ерөнхийлөгч Юн Сок Ёлын эрх баригч нам томоохон ялагдал хүлээсэн өнгөрсөн сарын сонгуулиар яригдсан гол асуудлуудын нэг нь хүнсний үнэ болон амьжиргааны зардал нэмэгдэж буй явдал байсан юм.

Юн Сок Ёлын засгийн газар үнийн өсөлттэй тэмцэхийн тулд импортын татварыг бууруулах, компаниудын барааны үнэ өсгөж буй явдалд шахалт үзүүлэх гэх мэт арга хэмжээ авсан байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-05-04 11:38

Ард түмнээ боддог хуультай төр засагтай улс орон сайхан юм. Шун�##�ын бузар бэртэгчингүүдээр дүүрсэн хууль дүрмээ хэрэгжүүлэх хүсэлгүй чадваргүй үхмэл төр засагтай бид нар үхэж сөнөхөөс өөр гарц байна уу таминээээ.

Зочин
Зочин
2024-05-05 09:08
Reply to  Зочин

Ер нь үхэж сөнөж дуусна. авлигчид, хулгайчид, нүүрсчид нам гэх хулгайч нарын бүлэглэл үлдээд сайхан идэж уугаад жаргаад тарв�##�заад үлдэнэ.

Холбоотой мэдээ

Back to top button