Гадаад мэдээДЭЛХИЙ

Ервопын худалдан авалт буурсан тул Газпром 20 жилд анхны удаа алдагдалтай ажиллаа

ОХУ-ын төрийн өмчит байгалийн хийн компани Газпром 2023 онд 629 тэрбум рубль буюу 6.9 тэрбум ам.долларын алдагдалтай ажиллажээ.

Орос-Украины дайны улмаас Европын орнууд худалдан авах байгалийн хийн хэмжээгээ багасгасан тул тус компани сүүлийн 20 жилд анхны удаа алдагдалтай ажиллав.

Мөн барууны орнууд тус компанид олон тооны санхүүгийн хориг тавьсан байгаа. Газпром 2022 онд буюу ОХУ Украин руу цэргээ оруулж, дайн эхэлсэн жил 1.2 их наяд рублийн (13.1 тэрбум ам.доллар) цэвэр ашиг олсон юм.

“Reuters” агентлагийн тооцоолсноор тус компанийн Европт нийлүүлсэн байгалийн хийн хэмжээ өнгөрсөн жил 55.6 хувиар буурч 28.3 тэрбум шоо метр болсон байна.

Газпром 2023 оны эхээс хойш экспортын статистик мэдээгээ нийтлэхээ зогсоосон.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-05-05 00:07

Оросын эдийн засаг ийнхүү эмтрэн эвдэрсээр эргэж сэхэхээргүй боллоо доо ! Путин фашист одоо нэгэнт улангассан бна, дайнаа зогсоож чадахааргүй болсон, харин Ши хуанди ятгав�##� нэрэлхээд нэг зохиомол ш�##� таг хэлээд үгэнд нь орж магадгүй.
Хятадын шинжээчид энэ дайн сунжирва л Хятадад ашиггүй гэж дүгнэж байгаа юм гэсэн шүү !

Холбоотой мэдээ

Back to top button