Гадаад мэдээДЭЛХИЙСонин хачин

Хууль бусаар шувууны 3 мянга гаруй өндөг цуглуулсан Британи эрэгтэй хоригдох ял сонсжээ

Их Британид өөрийгөө “өндөг цуглуулах донтой” хэмээн тодорхойлсон эрэгтэй хууль бусаар шувууны 3 мянга гаруй өндөг цуглуулсан тул 12 долоо хоног хоригдох, 18 сар тэнсэн харгалзах ял сонсжээ.

71 настай Даниел Лингхэм өнгөрсөн жилийн зургаадугаар сард Норфолк мужийн Холт тосгоны ойролцоох байгалийн цогцолбор газраас шөнийн хараацайны өндгийг авч байхдаа баригдсан байна.

Түүний гэрээс ховордсон шувууны өндөг олон тоогоор олджээ, зургийн эх сурвалж: BBC

Албаныхан Норвич хотын ойролцоох Ньютон Сент Фэйт дэх гэрт нь нэгжлэг хийхдээ олон мянган өндөг илрүүлжээ.

Тэрбээр хоёрдугаар сард таван зүйл хэргийн гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч, шоронд хоригдох ял сонссон юм. Прокурор Жозефин Жонс Норвич хотын шүүгчид “Тэр өндөг цуглуулах донтой учир биеэ барьж чадаагүй гэж тайлбарласан” гэж хэлсэн байна.

Лингхэм өмнө нь 2005 болон 2018 онд хууль бусаар шувууны өндөг цуглуулсны улмаас шоронд хоригдож байсан юм.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 5, 2024 08:20

Шувуун фабрикт ажилд оруулж болоогүй юм байх даа

Холбоотой мэдээ

Back to top button