Гадаад мэдээДЭЛХИЙ

Мадоннагийн Бразилд хийсэн үнэгүй тоглолтыг 1.6 сая хүн үзжээ

Алдарт дуучин Мадонна “Celebration” нэртэй дэлхийн аялан тоглолтоо хийж дуусгажээ. Тэрбээр Европ, Хойд Америк, Өмнөд Америкийн хотуудад нийтдээ 81 удаа тоглосон юм.

Мадонна “Celebration” аялан тоглолтынхоо эцсийн шоуг Бразил хотын нийслэл Рио-де-Жанейро хотод бямба гарагт /2024.05.04/ үнэ төлбөргүй хийсэн байна.

Тус хотын удирдлагууд тоглолтыг 1.6 сая гаруй хүн үзэж сонирхсон хэмээн тооцоолжээ. Тоглолт эхлэхээс өмнө, өдрийн 30 градус цельсийн халуунд үзэгчид олноороо цугларсан байсан юм.

Зургийн эх сурвалж: Reuters

Ийм учраас гал сөнөөгчид цугларсан үзэгчид рүү ус цацаж сэрүүцүүлжээ. Мөн ундны ус үнэгүй тараасан байна. Мадонна орон нутгийн цагаар 10:45 минутад тайз дээр гарч, хоёр цагийн турш “Like a Prayer”, “Vogue” гэх мэт уран бүтээлүүдээ дуулжээ.

Концертын бүсэд 3 мянга гаруй цагдаагийн алба хаагч ажилласан байна. Өнгөрсөн жил дуучин Тэйлор Свифтийн Бразилд хийсэн тоглолтын үеэр нэг үзэгч халуун цохиулсны улмаас амь үрэгдсэн. Үүний дараа Бразилийн албан тушаалтнууд халуунаас үүдэлтэй эрүүл мэндийн асуудал үүсэхээс сэргийлж ажиллаж эхэлсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button