Гадаад мэдээДЭЛХИЙ

Бразилын өмнөд хэсэгт болсон үерийн улмаас 78 хүн амь үрэгджээ

Бразил улсын өмнөд хэсэгт оршдог Рио Гранде-ду-Сул мужид сүүлийн хэдэн өдөр их хэмжээний бороо орсны улмаас хүчтэй үер буусан. Орон нутгийн албан тушаалтнууд ням гарагт /2024.05.04/ нөхцөл байдлын талаар мэдэгдэл хийхдээ 78 хүн амь үрэгдэж, 115 мянган хүн нүүн суурьшсан хэмээжээ.

Тус улсын Ерөнхийлөгч Луис Инасио Лула да Сильва ням гарагт Рио Гранде-ду-Сул мужид засгийн газрынхаа гишүүдийн хамт хүрэлцэн ирж, орон нутгийн эрх баригчидтай аврах, сэргээн босголтын ажлын тухай хэлэлцсэн байна.

Лула хэвлэлийн бага хурлын үеэр “Хүнд суртал энэхүү мужийн сүр хүчийг эргээн сэргээх замд саад болохгүй” хэмээжээ. Харин тус мужийн захирагч Эдуардо Лейте “Дайн шиг нөхцөл байдал үүсээд байна. Ийм учраас дайны дараах арга хэмжээ авах шаардлагатай” гэсэн юм.

Сүүлийн өдрүүдэд орсон хүчтэй борооны улмаас тус мужийн 500 шахам хотын гуравны хоёр нь үерт автсан байна. Бямба гарагт /2024.05.04/ үерийн улмаас 70 гаруй хүн сураггүй алга болсон гэх албаныхан мэдээлж байсан бол энэ тоо ням гарагт 105 болж нэмэгджээ.

Ийм учраас гамшигт нэрвэгдэн амь үрэгдсэн хүмүүсийн тоо цаашид нэмэгдэх хандлагатай байгаа юм. Ням гарагийн оройн байдлаар 400 мянга гаруй хүн цахилгаангүй болж, тус мужийн хүн амын гуравны нэг нь ундны усгүй болсон байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button