Нийгэм мэдээ

Автомашин нь АТҮТ, УБЕГ-аас хасагдсан ч, татварын өртэй бол татварын албанаас хасагдахгүй

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн 2024 оны 02 дугаар сарын 08 өдрийн 07 дугаар тогтоолоор авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн татварыг нэмэгдүүлээгүй харин ч түгжрэлийг буруулах зорилгоор нийтийн тээвэр болон сургуулийн автобус, албан байгууллагын ажилчдын автобусны татварыг бууруулсан (автобус 62.400- 52.000 болж 16.6% буурсан, микробус /15 хүртэл суудалтай/ 50.000- 35.000 болж 30% буурсан). Мөн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор цахилгаан тэжээлт авто машины татварыг 0 буюу албан татварыг 100% чөлөөлсөн.

Авто тээврийн шилжилт хөдөлгөөнийг хянах, автотээврийн шилжилт хөдөлгөөнийг эзэмшигчийн регистрийн дугаараар АТҮТ-ийн transdep.mn мэдээллийн сангаас хайлт хийж тээврийн хэрэгслийн улсын бүртгэлд нийт хэдэн тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгааг тухай бүр нь нягтлан шалгах боломжтой.

Хувь хүн тухайн жилийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн 6 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө харьяалах татварын албанд төлнө.

Аж ахуйн нэгж, байгууллага автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг тэнцүү хэмжээгээр улирал бүрийн сүүлчийн сарын 25-ны дотор багтаан төсөвт төлж дараа оны 2 дугаар сарын 15-ны дотор тайланг татварын албанд ирүүлнэ.

Иймд Иргэн Та бүхэн заавал 6 дугаар сарын 1-ийг хүлээлгүй авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараа цахим төлж цагаа хэмнээрэй.

СХД-ийн татварын хэлтэст үйлчилгээ авч байгаа иргэд мэдээ, мэдээллийг тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээ “Smartcar.mn” систем, Тээврийн удирдлагын нэгдсэн систем “E-tax.mta.mn, Itax.mn, E-barimt аппликэйшн, Гэрэгэ киоск төхөөрөмж, посмашин ашиглан, Цахим банк ашиглан албан татвар, төлбөр төлөх боломжтой.

2024 онд Улсын замын бүтээн байгуулалтын ажил 2024 оны 4 дүгээр сарын 10-аас эхэлж байгаа тул иргэд та бүхэн татвараа төлбөл эртхэн замын засварын ажил дуусаж, Та бид аюулгүй, олон улсын стандартын шаардлага нийцсэн авто замаар зорчих болно.

Автотээвэрийн үндэсний төв болон Улсын бүртгэлээс тээврийн хэрэгсэл нь хасагдсан боловч тус дүүрэгт бүртгэлтэй тогтоосон хугацаанд албан татвар, төлбөрөө төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, хуулийн этгээдэд хасуулаагүй үүднээс тухайн жилийн албан татвар нь үүсдэг. Иймээс тухайн хасалт хийсэн тээврийн хэрэгслээ харъяа дүүргийн авто хариуцсан байцаагч дээр очиж өөрийн биеэр хасалтаа хийлгүүлнэ үү гэж СХД-ээс мэдээллээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-05-06 12:36

Төрийн байгууллагуудын уялдаа холбоо огт байхгүй нь харагдаж байна. Нэгэнт АТҮТ, УБЕГ-т хас�##�т хийгдсэн байхад татварын �##�банд хамаагүй гэдэг чинь төрийн ажлын цахимжилтын түвшин доогуур байгааг харуулж байна. Бүртгэлээс хасагдсан бол автоматаар татварт очмоор юм. Бас нэг хүнд суртао

Зочин
Зочин
2024-05-06 14:11
Reply to  Зочин

Өртэй бол хасахгүй юм бна

Зочин
Зочин
2024-05-06 16:50

Хуцаарай. Аль 20 жилийн өмнөх татвар ирээд байна. Энийгээ шинэчлээч

Холбоотой мэдээ

Back to top button