Гадаад мэдээДЭЛХИЙСонин хачин

Ким Жон Уны төрсөн өдрөөр хойд солонгосчууд түүнд үнэнч байх тангараг өргөжээ

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун 2011 онд төрийн эрхийг гартаа авсан. Тэгвэл тэр цагаас хойш анхны удаа төрсөн өдрөөр нь хойд солонгосчууд түүнд үнэнч байх тангараг өргөсөн талаар эх сурвалж мэдээлсэн байна.

Сөүлд байрлалтай Өмнөд ба Хойдын хөгжлийн хүрээлэн (SAND) өнгөрсөн баасан гарагт /2024.05.03/ тангараг өргөх ёслолын гэрэл зургийг нийтэлжээ. Шинжээчид Ким Жон Уны 40 насны төрсөн өдөр нэгдүгээр сарын 8-нд болсон гэж таамаглаж буй.

Хойд Солонгос Ким Жон Уны төрсөн өдрийг албан ёсоор мэдээлж байгаагүй. Харин түүний аав, өвөөгийн төрсөн өдрөөр үнэнч байх тангараг өргөх ёслол зохион байгуулдаг юм.

“Ким Жон Ун 40 насны төрсөн өдрөөрөө, 13 дахь жилдээ төрийн эрхийг барьж буйгаа тохиолдуулан өөрт нь үнэнч байх тангаргийн ёслол явуулахаар шийдсэн нь улс төрийн хатуухан байдал руу шилжиж байгааг харууллаа” хэмээн “SAND” дүгнэжээ.

Үүнээс гадна тус хүрээлэнгийн захирал Чой Кён Ху “Reuters” агентлагт хэлэхдээ Хойд Солонгос ирэх жилээс Ким Жон Уны төрсөн өдрийг албан ёсны ой баяр болгож магадгүй гэсэн юм.

Умард Солонгост тус улсын үүсгэн байгуулагч Ким Ил Соны төрсөн өдөр болох дөрвөн сарын 15-ныг “Нарны өдөр” гэж нэрлэдэг. Гэвч энэ жил анхны удаа түүний төрсөн өдрийг ийнхүү тодотгоогүй аж.

АНУ-д үйл ажиллагаа явуулдаг Хойд Солонгос руу аялал жуулчлал зохион байгуулдаг компанийн ажилтан Рэйчел Минён И “Нарны өдөр гэж нэрлэхээ зогсоосон нь Ким Жон Уны удирдлага суртал ухуулгын кампанит ажлаа хүчирхэгжүүлэх хүчин чармайлтын нэг гэж харах хэрэгтэй” хэмээжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2024-05-07 12:58

sots sistem uil ajillagaagaa uzel surtal deer yavuuldag gaihah zuil bish bidch zaluudaa nam evlel pioneriin tangarag orgodog baisan

Холбоотой мэдээ

Back to top button