Гадаад мэдээДЭЛХИЙ

Хамас гал зогсоох тохиролцоог зөвшөөрсөн ч Израил агаарын цохилт өгсөөр байна

Газын зурваст Израил-Хамасын дайн эхлээд долоон сар өнгөрөөд байна. Энэ хугацаанд хоёр тал ганц удаа л гал зогсоож, барьцаанд буй хүмүүсийг солилцсон.

Хамас бүлэг даваа гарагт /2024.05.06/ Египет болон Катарын брокерлосон гал зогсоох тохиролцоог зөвшөөрсөн байна.

Гэвч Израилын талаас тохиролцооны агуулга тэдний тавьсан шаардлагаас хол байна хэмээж Газын зурвас дахь цэргийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэж мэдэгджээ.

Тус улсын засгийн газар мэдэгдэл хийхдээ Рафа хот дахь цэргийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ, Хамасын нөхцөл бидний шаардлагаас хол байгаа ч Египет рүү төлөөллөө явуулж хэлэлцэнэ гэсэн байна.

Хамас хүлээн зөвшөөрсөн мэдэгдлээ гаргасны дараа Израилын зэвсэгт хүчин Газын зурвасын Рафа хот руу цэргээ оруулна гэдгээ мэдэгдсэн юм. Дайн эхэлснээс хойш тус хотод нэг сая гаруй палестинчууд байлдаанаас зугтаж дүрвэн суурьшсан байгаа.

Израилын тал Рафа хотыг Хамас бүлгийн сүүлийн хорогдох газар хэмээж үзэж буй. Харин АНУ Израил тэнд дүрвэсэн энгийн иргэдийг хамгаална гэдгээ харуулсан итгэж болох төлөвлөгөө харуулахаас нааш Рафа руу бүрэн хэмжээгээр халдахыг эсэргүүцэж байсан юм. Гэвч Израил Рафад цэргийн ажиллагаа явуулна гэдгээ саяхан мэдэгдлээ.

Эх сурвалж: Euro News, ABC News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ОРОЛДООД БАЙГАА БОЛХООР ХЭЗЭЭ Ч БУУЖ ӨГӨХГҮЙ
ОРОЛДООД БАЙГАА БОЛХООР ХЭЗЭЭ Ч БУУЖ ӨГӨХГҮЙ
5 сар 7, 2024 13:39

б�##�иар новшнууд болчиж болдоггүй вм байх даа новш гэж

Зочин
Зочин
5 сар 7, 2024 16:45

Тэнгэр ниргэг

Зочин
Зочин
5 сар 7, 2024 17:12

Новшийн жүүдүүдийг дутуу устгажээ

Холбоотой мэдээ

Back to top button