Цахим худалдааны “Шоппи” компани Алибаба Групптэй албан ёсоор хамтран ажиллаж эхэллээ

"Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн үндэсний №1 худалдааны платформ" болох алсын хараатай “Шоппи” компани Монголын цахим худалдааны зах зээлд анхны борлуулалтаа хийж эхэлснээс хойш хэдийн долоон жил өнгөрчээ. Бид энэ хугацаанд хэрэглэгчдэдээ энгийн, хялбар бөгөөд хурдан шуурхай үйлчилгээ үзүүлэхийг чухалчилж, албан ёсны эрхтэй бараа бүтээгдэхүүн борлуулах, тэдний чанар, стандартыг хангах тал дээр тогтмол анхаарч ирснийг хэрэглэгчид маань сайн мэдэх болов уу.
Байгалийн ашигт малтмалаар баялаг, уул уурхайн салбарын орлогоор дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ дийлэнх хувийг бүрдүүлдэг манай орны хувьд сүүлийн жилүүдэд эдийн засгаа илүү тогтвортой, солонгоруулахаар тэмүүлж буй. Тус үйл хэрэгт цахим худалдааны салбар чухал үүргийг хүлээх ёстой. Бидний хийж буй үйл ажиллагаа нь дэлхийн зах зээлийг Монголын хэрэглэгчдэд ойртуулах, дотоодын бизнес эрхлэгчдийг олон улсад гаргах хамгийн дөт бөгөөд дэвшилтэт гарц гэдэгт бид бүрэн итгэж ажилладаг.
Тийм ч учраас бид үйл ажиллагаагаа дараагийн түвшинд гаргах, хэрэглэгчдэд цахим худалдааны хамгийн цогц, хүртээмжтэй шийдлийг санал болгох үүднээс олон судалгаа хийсний дүнд, эхний алхам болгож өнгөрсөн хоёрдугаар сард БНСУ-ын “Gmarket” платформтой албан ёсны хамтралаа эхлүүлж, системийн холболтоо амжилттай хийсэн. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд хэрэглэгчид маань Солонгосоос хүссэн бараагаа, Шоппи дээрх бүх төлбөрийн нөхцөлөөс өөрт тохирохоо сонгож, шууд захиалан гэртээ хүргүүлэн авах болжээ.

Харин энэ удаа бид БНХАУ-ын “Алибаба” Групптэй албан ёсоор хамтын ажиллагаагаа эхлүүлж буйгаа зарлахдаа туйлын баяртай байна. Нийт хөрөнгийн хэмжээгээрээ дэлхийд топ 5-д жагсаж, хэдийн цахим худалдааны салбарын томоохон тоглогч болсон тус компанийн 1688 платформд Хятадын 4 сая үйлдвэрлэгчдийн олон сая бараа борлуулагдаж буй. Бид өнгөрсөн сар гаруйн хугацаанд олон улсын хүргэлтийн дэд бүтэц, системийн тогтвортой байдлаа бүрэн хангасны үндсэн дээр тавдугаар сарын 8-наас эхлэн албан ёсоор олон улсын бүс дамнасан худалдааны платформ болох shoppyhub.mn сайтаа хэрэглээнд нэвтрүүллээ.

Тус хамтын ажиллагааныхаа гол үнэ цэнийг бид хэрэглэгчдэдээ зориулсан ба үүний дүнд барааны нөөц дуусаж захиалга цуцлагдах, хүссэн загварын сонголтууд байхгүй байх зэрэг нийтлэг тулгамддаг байсан асуудлуудад бодит шийдэл санал болгож буйгаа дуулгахад таатай байна.
Алибаба-гийн 1688 платформ, shoppy.mn-ийн хамтрал бүхий shoppyhub.mn ашиглалтад орсноор ганц бүтээгдэхүүний сонголтоос гадна тээвэр, лангууны нэмүү зардлуудаас ангид буюу 3-5 дахин хямд үнэ, хайж буй зүйлээ зургийг нь оруулаад л хайх зэрэг хайлтын ухаалаг систем, монгол хэл дээрх тайлбар зэрэг нэмүү үнэ цэнүүд давхар бий болж байгаа юм. Зурган хайлтаас гадна, монгол, англи хэлээр хүссэн зүйлээ бичиж хайх боломжтой юм.

shoppyhub.mn-ийг ашигласнаар хэрэглэгчид хүссэн бүтээгдэхүүнээ анхдагч дэлгүүрээс шууд худалдан авах боломжтойгоос гадна, гадаадаас худалдан авалт хийж байгаагаас үл хамаарч Шоппигийн санал болгодог бүхий л давуу талыг хэвээр эдлэх боломжтойгоороо онцлог юм.
Үүнд, Солонгос, Хятад, Монголоос төрөл бүрийн бүтээгдэхүүн худалдан авсан ч бүх захиалгаа нэг сагсанд хийж, нэг хүргэлтээр гэрийнхээ үүдэнд хүлээн авах, төлбөрөө хүүгүй хувааж төлөх, цахим зээлээр төлөх зэрэг сонголтууд багтаж байгаа. Мэдээж бид энэ бүх хугацаанд найдвартай тээвэр, эргэх холбоо, хурдан шуурхай үйлчилгээг хариуцаж буй. Ингэснээр хэрэглэгч бодит жингийн тооцооллын дагуу хүргэлтийн төлбөрөө тооцуулан 10-14 хоногт захиалсан бараагаа хүлээн авах боломжтой.

Цаашид бид үргэлжлүүлэн дотоодын хэрэглэгчдэдээ дэлхийн хаанаас ч чанартай бараа бүтээгдэхүүнийг анхдагч борлуулагчаас нь худалдан авах боломжийг илүү хүртээмжтэй, хялбар, хямд болгохоор ажиллах болно. Эрхэм хэрэглэгчид та бүхэн бидний үйл ажиллагаа, шинэлэг мэдээтэй хамт байж, дотоодын цахим худалдааны салбарыг дараагийн түвшинд гаргахад хамтран ажиллана гэдэгт итгэж байна.
Бидэнтэй үргэлж цуг байдаг та бүхэндээ баярлалаа.
www.shoppyhub.mn , www.shoppy.mn
Эх сурвалж: www.shoppy.mn
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өөрөө захи�##�га хийж чаддаггүй байсан хүнд амар болж ээ ашгүй