Нийгэм мэдээ
ТБД андууд төвийн уулзвараас УБТЗ-ын төв буудал хүртэлх замыг гурав хоног хаана

Баянгол дүүргийн 3 дугаар хороо, ТБД андууд төвийн уулзвараас Улаанбаатар Төмөр Замын Төв буудал хүртэлх авто замыг тавдугаар сарын 10-ны 23:00 цагаас тавдугаар сарын 13-ны 06:00 цагийн хооронд хааж, засварлаж, шинэчилнэ.
Засварын ажлын хүрээнд хашлага өндөрлөж, зорчих хэсгийн түвшинд тааруулах, зорчих хэсгийн гадаргуугийн усыг шингээх худаг суурилуулах, тэгшилгээний үе болон асфальт бетон хучилтын ажил хийнэ. Мөн хэвтээ болон босоо тэмдэг тэмдэглэгээ суурилуулах юм байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.