Нийгмийн

Сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн эр зоригийг говьчууд үнэлжээ

Монгол Улсын парламент түүхэндээ анх удаа 126 гишүүнтэй болохоор ирэх зургадугаар сарын 28-ны УИХ-ын сонгууль болно.

Энэ удаагийн сонгуулийн онцлог нь томсгосон тойрог буюу тойргийг бүсчилж, орон нутгийг долоон тойрог, нийслэлийг зургаан бүсэд хувааж, улс нийтдээ 13 тойрогт хуваасан. 126 гишүүний 78-ыг нь 13 тойргоос сонгох бол үлдсэн 48-ыг нь нам, эвслээс жагсаалтаар сонгоно.

Жагсаалтаар нэр дэвшигчдийг бичихдээ 1:1 гэх харьцаагаар бичнэ. Энэ нь УИХ-д 24 эмэгтэй нэр дэвшигч орж ирэх бололцоо бүрдэх юм. Энэ сарын 20-ны өдөр гэхэд нам, эвслээс нэр дэвшигчдийн нэрс албан ёсоор зарлагдах ч өдгөө эхнээсээ эмэгтэй нэр дэвшигчид өөрсдийгөө албан ёсоор зарлаж бүр цаашлаад өрсөлдөгч болон тойргоо амлан авч эр зоригоо эрчүүдээсээ илүү харуулж байна. Тухайлбал, сэтгүүлч Л.Мөнхбаясгалан АН-д элсэж, сонгуулийн 7-р тойрог буюу говийн бүсэд Сү.Батболд, Б.Дэлгэрсайхан нарын МАН-ын томчуудыг амалж авч, өрсөлдөхөө мэдэгдсэн.

Өмнөх УИХ-ын сонгуулиуд шиг ганц аймаг бус 2-3 аймаг нийлсэн томсгосон тойрогт шинэ улстөрч тэр дундаа эмэгтэй хүн нэр дэвшинэ гэдэг чанга байх нь тодорхой. Нөгөөтэйгүүр олигархуудын “Үхлийн тойрог” ч гэж нэрлээд буй говийн бүсийг сэтгүүлч Л.Мөнхбаясгалан өөрөө амлан авч, өрсөлдөх болсон нь олон хүний анхаарлыг татаж байна. Үе үеийн сонгуулиудын жишгээс харахад, эмэгтэй нэр дэвшигчдийг өрсөлдөгч гэхээс илүүтэй эсрэгээрээ эрчүүдээ ялуулахын тулд дагуул болгож “золиослодог” гэж хэлж болно. Жишээ нь 2020 оны УИХ-ын сонгуульд Сүхбаатар аймагт МАН-аас нэр дэвшсэн Т.Гандийг сул шидсэн гэж улс төрийн хүрээнд ярьдаг. МАН-аас өдгөө УИХ-д сууж буй зарим эмэгтэй гишүүдийн хувьд өөрийнхөө сайнаар бус намынхаа нэрээр чирэгдэж орж ирсэн нь ч үнэн. Ямар сайндаа л “МАН-аас нэр дэвшсэн бор халзан хонь ч ялалт байгууллаа” гэдэг явган яриа хүртэл тухайн үед гарч байсан нь Б.Жаргалмаа гишүүнээс улбаатай гэх.

Түүнчлэн өнгөрөгч УИХ-ын сонгуульд АН-аас Говь-Алтай аймагт нэр дэвшсэн О.Батханд мөн л сул өрсөлдөгчөөр нь очсон. Өөрөөр хэлбэл, МАН-аас нэр дэвшсэн Б.Энх-Амгаланг ялуулахын тулд зориуд О.Батхандыг дэвшүүлсэн нь З.Энхболдын явуулга байсан гэх яриа бий. Учир нь З.Энхболд, Л.Энх-Амгалан хоёр харилцаа холбоотой байсан нь өнгөрсөн хугацаанд ил болсон. Өдгөө УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан 2019-2020 онд Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболдтой холбоотой гэх “Страто” ХХК-д давуу байдал бий болгосон гэх хэрэгт буруутгагдаж, улмаар анхан шатны шүүхээс энэ оны гуравдугаар сарын 15-нд УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланд 40 сая төгрөгийн торгууль ногдуулсан. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн (эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах ) гэм буруутайд тооцсон юм. Б.Энх-Амгалангийн хувьд давж заалдахаа мэдэгдээд буй.

Энэ мэтчилэн эрэгтэй өрсөлдөгч нартаа хачир болгож шиддэг эмэгтэй нэр дэвшигчдийн дүрийг энэ жилийн сонгуулиар арай өөр түвшинд аваачих найдлагыг сэтгүүлч Л.Мөнхбаясгаланд олон нийт тавьж байна. Өнгөрсөн хугацаанд зоригтой, дайчин сэтгүүлч болохоо хангалттай харуулж чадсан тэрбээр улс төрийн намд элсмэгцээ мөнгөтэй томчуудын тойргийг амлан авч тус тойрогт өрсөлдөхөөр зэхэж буй 13 нэр дэвшигчийг дагаж бус дагуулж түүцээлж мөнхүү эр зоригтой гэдгээ улс төрийн тавцанд ч харуулах бололтой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Уншигч
Уншигч
2024-05-07 18:16

Жээнкогоос холхон байж чадах болов уу.

Зочин
Зочин
2024-05-07 22:49
Reply to  Уншигч

Огт чадахгүй, одоо наатах чинь Женкогийн зара�##�аар явж байгаа хөгшин янхирцаг ш дээ ! Сүржин эхлэж рекламдаад Сү, Дэ хоёроос хэдэн саяыг с�##�гаад нэрээ татаж ч магадгүй !

Зочин
Зочин
2024-05-07 18:26

гах түй

Зочин
Зочин
2024-05-07 18:57

Мөнгөний үнэрийг андадгүй авгай чинт Сү Батболд Дэлгэрсайхан гэж хоёр том хулгайчыг саах тактик хэрэгжүүлэх нт дээ

Цогяг
Цогяг
2024-05-07 19:48

Луйварчин энхамагланг Боловсролын сангаар нь мэднэ олон з�##�уусын сурах эрхийг хулгайлсан эрхтэн дарханы БЗС с авсан зээлийг нууж дарсан этгээд Өнөрцэцэцэгийн зохиомол хэрэг энэ хүнээс эхтэй Сонгогч та шийднэ шүү дээ

Цогяг
Цогяг
2024-05-07 19:52

Ялтай хүн Хэрэгтэн шүү.

Зочин
Зочин
2024-05-08 10:34

Энэ бүсгүй хэн байх нь хамаагүй, ямар ч байсан хуучин архагуудыг л сонгож болохгүй гээд цээжилчих!!!

Зочин
Зочин
2024-05-08 10:44

Сү Батболдыг улс төрөөс бүрмөсөн шахан гаргаж холдуулах хэрэгтэй

Зочин
Зочин
2024-05-08 19:01

Sv. Batbold olgarh hulgaic ymar nvvreeree dewhisj bgn bl

Холбоотой мэдээ

Back to top button