УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Засгийн газар өнөөдөр 24 асуудал хэлэлцэж байна

Хуваарь ёсоор долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газар хуралддаг билээ. Өнөөдрийн /2024.05.08/ ээлжит хуралдаан үргэлжилж байгаа бөгөөд дараах асуудлууд хэлэлцэж байна.
- Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төсөл
- Бөөрөлжүүтийн нүүрсний уурхайг түшиглэн баригдаж буй 300 МВт-ын цахилгаан станцын барилга угсралтын ажлын явц, цаашид авах арга хэмжээний талаар
- Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийн хэрэгжилтийн явцын тайлан
- Гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлангийн талаар зэрэг 24 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.