Гадаад мэдээДЭЛХИЙ

Украины хоёр албан тушаалтан Зеленскийг хөнөөх хуйвалдаанд оролцсон гэж баривчлагджээ

Володимир Зеленскийг хөнөөх ОХУ-ын хуйвалдаанд оролцсон хэмээн Украины батлан хамгаалахын хоёр албан тушаалтан баривчлагджээ.

Тодруулбал Украины Төрийн аюулгүй байдлын албаны (SBU) дарга Васил Малюк, Батлан хамгаалахын тагнуулын албаны дарга Кирило Буданов нар Зеленский болон бусад албан тушаалтнуудыг хөнөөхөөр хуйвалдаж байхыг зогсоосон гэж "SBU" мэдээлсэн юм.

Украины Ерөнхий прокурорын газар мягмар гарагт /2024.05.07/ тэд “Украины эсрэг хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулсныхаа хариуд мөнгө авсан” хэрэгт буруутгагдсан хэмээн мэдэгдэл хийсэн байна.

Малюк болон Буданов нарыг эх орноосоо урвасан хэргээр ял тулгажээ. Прокурорын газар тэдний нэг нь ОХУ-ын Төрийн аюулгүй байдлын албанаас хоёр дрон, сум хүлээн авч өөр нэг хамсаатнаараа халдлага үйлдүүлэхээр төлөвлөж байсан гэж мэдэгдэв.

2022 онд Орос-Украины дайн эхэлсний дараа Зеленскийг хөнөөх хэд хэдэн хуйвалдаан гарсан. Дөрөвдүгээр сард нэг Польш эрэгтэй Зеленскийг хөнөөх ОХУ-ын хуйвалдаанд оролцсон хэрэгт буруутгагдаж байсан юм.

Мөн 2023 оны наймдугаар сард Украины Николайев мужид оршин суудаг эмэгтэй Зеленскийг хөнөөх төлөвлөгөөнд холбогдсон хэргээр баривчлагдсан. Тэр эмэгтэй Николайев мужид Зеленский айлчлах талаар ОХУ-д мэдээлэл өгөх гэж оролдсон хэмээн буруутгагдсан байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-05-08 11:18

Үхэл нь ирж дээ . Өөрөө зөгнөж зүгээр хүмүүсээ хардаад

Зочин
Зочин
2024-05-08 11:31

hahaha orchuulgiin aldaa bishuuu
ene 2 darga ni ilruulee bailgui deee, kkkkk alahiin maa neereee

Зочин
Зочин
2024-05-08 16:26
Reply to  Зочин

ochuulsan gej bantan hutgalaa . 2 chuhal ni urwagch bolood yawuulchlaa . hariutslaga huleemer bantan hutgalaa

Зочин
Зочин
2024-05-08 13:42
Reply to  Зочин

М�##�юк болон Буданов нарыг эх орноосоо урвасан хэргээр ял тулгажээ. гэсэн ха, ха. ингэж орчуулаад байхдаа яахав дээ

Холбоотой мэдээ

Back to top button