Гадаад мэдээДЭЛХИЙ

Судалгаа: Сфинкс үүлдрийн муур хамгийн богино насалдаг

“Journal of Feline Medicine and Surgery” сэтгүүлд нийтлэгдсэн судалгаа муурын үүлдрүүдийн дундаж наслалтыг судалжээ.

Их Британийн Хааны мал эмнэлгийн коллеж, Тайванийн Чун Хсингийн Үндэсний их сургуулийн эрдэмтэд хамтран Их Британид 2019 оны 1-р сарын 1-нээс 2021 оны 3-р сарын 31-ний хооронд эндсэн 7,936 муурын мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн юм.

Судалгааны үр дүнд нэг нас хүртэлх мууруудын нэмж амьдрах хугацаа дунджаар 11.7 жил байв. Энэ үзүүлэлт эмэгтэй муурт 12.5 жил, эрэгтэй муурт 11.2 жил байжээ.

Харин бурмис болон бирман үүлдрийн муурууд хамгийн урт буюу, амьдралынхаа эхний жилд буй тус үүлдрийн муурууд нэмж 14.4 жилд насалсан байна. Харин сфинкс зөвхөн 6.7 жил л дунджаар нэмж насалдаг гэх үр дүн гарчээ.

Эрдэмтэд эрлийз муур цэвэр үүлдрийн муураас өндөр насалдаг болохыг мөн илрүүлсэн юм. Эрлийз үүлдрийн муурын нэмж амьдрах хугацаа дунджаар 11.9 жил байсан бол цэвэр үүлдрийнх 11.2 жил байсан аж.

Судалгааг ахалж бичсэн эрдэмтдийн нэг болон Хааны мал эмнэлгийн коллежийн доктор Дэн О’Нил “Хэрвээ урт насалдаг муур тэжээхийг хүсэж байвал энэхүү үр дүнгээс харахад холимог үүлдрийн эмэгтэй муур авах хэрэгтэй” гэж хэлжээ.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button