Гадаад мэдээДЭЛХИЙ

Путин барууны заналхийллийн хариуд цөмийн зэвсгийн сургуулилт хийхийг тушаажээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин барууны орнуудын үзүүлж буй заналхийллийн хариуд тактикийн цөмийн зэвсгийн сургуулилт хийхийг тушаасан байна.

Оросын Батлан хамгаалах яам “Сургуулилтын үеэр стратегийн бус цөмийн зэвсгийг бэлтгэх, ашиглах талаар дадлагажуулах цогц арга хэмжээ явуулна” хэмээжээ.

Стратегийн бус буюу тактикийн цөмийн зэвсэг нь байлдааны талбарт ашиглаж болдгоороо стратегийн бөмбөгөөс ялгаатай юм. Харин стратегийн цөмийн зэвсэг гэж бүхэл хотыг газрын хөрснөөс арчиж хаях хүчтэй бөмбөгийг хэлдэг.

ОХУ-ын Батлан хамгаалах яам барууны эрх баригчид Оросыг өдөөн хатгаж, заналхийлсэн мэдэгдэл гаргасны дараа энэхүү сургуулилтыг явуулах тушаал ирсэн гэж мэдээлжээ.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков барууны эрх баригчид урьд өмнө нь үзэгдээгүй хэмжээгээр өдөөн хатгасан мэдэгдэл гаргаж байна хэмээсэн юм.

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон өнгөрсөн долоо хоногт Украин руу барууны цэргүүдийг илгээхийг үгүйсгэхгүй гэж хэлсэн байна. Тэрбээр “The Economist” агентлагтай ярилцахдаа “Би юуг ч үгүйсгэхгүй учир нь гэвэл юу ч хийхээс буцахгүй хүнтэй бид тэмцэж байна” хэмээжээ.

Мөн Их Британийн Гадаад хэргийн сайд Дэвид Камерон Украинд айлчлах үедээ Их Британийн нийлүүлсэн зэвсгийг ашиглан Украин ОХУ-ын газар нутагт цохилт өгч болох талаар ярьсан байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-05-08 15:39

Ким Чин Ун боллоо л доо. Дүүрчихсэн тэнэг, Орос орныг юу болгоод хаячихав даа. Дэлхийгээс тусгаарлагдаж, Оросоос айх ч улс үлдсэнгүй. Орос хүний үнэлэмж улны болж, дэлхийн доог болов.

Зочин
Зочин
2024-05-08 20:27
Reply to  Зочин

Америкийн бууны нохой ! Ама таат сармагчин !

Зочин
Зочин
2024-05-08 19:39

Зөвөө. Украйн болон түүнд тусламж үзүүлээд байгаа НАТО-ийн бүх орныг стратегийн цөмийн зэвсгээр бөмбөгд, газрын хөрснөөс арч. Энэ дайн бол оросын зөв. Хамгийн гол нь америк болон НАТО-ийн орнууд украйны нутагт цэргийнхээ баазыг байгуулж, цаашид оростой байлдахыг зорьж байснаас эээ дайн эхэлсэн. Өөрөөр хэлбэл Зеленский гэх ногоон нүдэн луйварчин эх орноо америкт зарахаар ам�##�сан байсан.

Зочин
Зочин
2024-05-08 19:45

Энэ тэнэг орос Иван энэ олон хүний амь үрсэн дайнаа зогсоогоосой. Гитлерээс өөрцгүй нөхөр боллоо.

Зочин
Зочин
2024-05-08 20:30
Reply to  Зочин

Америкийн бууны нохой ! Ама таат сармагчин !

зочин
зочин
2024-05-09 12:01

Ши ах нь тас загнаад болиулах байлгүй, амьхандаа үхэхдээ үхэр буу гаргаж ирж байгаа ухааны юм аа даа

Холбоотой мэдээ

Back to top button