Тойм, анализУЛС ТӨРУлс төрийн мэдээУлс төрийн халуун сэдэв

Г.Дугаржаваар дамжуулан Т.Доржхандад өгсөн МАН-ын бэлэг нь "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"

ЛОГИК: ҮХЦ-ийн хоёр маргааны ялалтаар Т.Доржхандад ирсэн Г.Дугархүүгийн томилгоо

ТӨХК-иудыг сайд, УИХ-ын гишүүд булаацалдаж, сонгуулийн менежерээр ажилласан залуусаа тэнд шигтгэх, худалдан авалт, захиргаа хүний нөөцийн албыг нь "базах" өндөр сонирхолтой. Гол зорилго нь, ерөөсөө л мөнгө хийх. Сонгуулиар зарцуулсан мөнгөө тэндээс олж авахыг хүснэ. Сонгуульд зориулж мөнгө хийхийг бас их чухалчилна.

Ингэж мөнгө хийхийн тулд Гүйцэтгэх захирлыг нь их дуулгавартай, үгэнд нь ордог нэг ёсондоо "ширээ дэрлүүлэх" маркийн хүнээр тавиад, даалгавраа зайнаас өгдөг технологитой. Эдгээрийн нэг бодит жишээ нь, "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийн Гүйцэтгэх захирал Г.Дугаржав байна.

МАН сүр дуулиантайгаар "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийг яг хоёр жилийн өмнө сахал Д.Эрдэнэбилэгээс авч байв. Бөөн өр зээлтэй гэгдэж байсан ч үнэндээ уурхайн олборлолт нь хэвийн, арматураа зах зээлд нийлүүлдэг, олборлосон түүхий эдийн хэмжээ нь ч их байв.

Үүнийг МАН-ынхан зарж үрж, бөөн бөөнөөр нь үгүй хийх ажилд ханцуй шамлан орохдоо үнэндээ мөнгийг нь нам руугаа бус, баахан өөр зүг рүү урсах зохицуулалтыг Г.Дугаржавын томилгоогоор хийчихсэн. Энэ нь ч бас аргагүй байв. Яагаад аргагүй байсныг улс төрийн үйл явцуудаар нь тайлбарлаж өгье.

Эрх баригчид анхнаасаа 2022.04.14-нд "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийг төрд авахдаа сонгуулийн зардал босгох боломжтой нэг багана гэдгийг мэдэлгүй л яахав. Гэвчиг Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар гаднаас томилогдсон, нэг их сул сайд нартай. Парламентаар голлох хуулийн төслүүдээ зангидаж оруулж чадахгүй байв. Гол реформууд дандаа УИХ-аар шийдэгдэх тул танхимаа давхар дээлтэй болгох шаардлагатай нүүр тулгарсан.

Тиймээс Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг дахин нэр дэвших боломжгүй болгох гомдлыг цэц рүү гаргуулахдаа ашигласан ХҮН-ын дарга Т.Доржхандаар дахин давхар дээлний асуудлаар гомдол өгүүлээд байв. Т.Доржхандын ҮХЦ-д гаргасан гомдол "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" төрд шилжсэнээс хойш дөрвөн сарын |2022.08.15| дараа ялалт байгуулсан юм.

2022-08-29: Давхар дээлтэй сайд нар томилогдох үеэр

Т.Доржхандын гомдол цэц дээр ялангуут УИХ-ын ээлжит бус чуулган зарлаж, давхар дээлтэй сайд нараа томилсон. Т.Доржханд ингэж У.Хүрэлсүхийг Х.Баттулга гэх өрсөлдөгчгүй Ерөнхийлөгчийн сонгуульд ялах, Л.Оюун-Эрдэнийг сул сайд нараа явуулах ХОЁР том хожлыг цэцээр дамжуулан эрх баригчдад өгсөн. ХҮН өнгөрсөн хугацаанд үүнийхээ хариуд МАН-ын хармаан дахь "угжны ишиг" нь байсаар ирэв.

Гэхдээ жижигхэн савтай угжаар өл залгуулаад, ийм том ялалтуудаа Т.Доржхандаар хийлгэчих боломжгүй. Угаас олон улсад санхүүгийн байгууллага, Сангийн яам дамжчихсан, хуучин ХҮН намын жагсаалтыг 5 тэрбумд хүргэж наймаалцах хэлцлийг хийж явсан Т.Доржханд мөнгөгүй хөдлөхгүй нь ч энгийн логик юм.

Давхар дээлтэй сайд нар томилогдсоноос хоёр сарын дараа |2022.10.25| тэр Г.Дугаржавыг Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирлаар томилуулсан.

Г.Дугаржав МАХН-ын нарийн бичгээр Н.Энхбаяртай ажиллаж байсан түүхтэй. Тиймээс ч Үндсэн хуулийг шинэчлэн бичсэн их эго дүр, намаа нэгтгэх замаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд тусалсан зэрэг шалтгаанаар Г.Дугаржавын томилгоог хийлээ гэж харагдаж байв. Өнгөн талаасаа бол ийм.

Гэвчиг хөшигний ард үнэндээ "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-т нөлөөлж чадах хамгийн том хүч нь МАН-ын генсек Д.Амарбаясгалан байв. Түүний хамгийн ойрын өрөө төлөх нь хүн Т.Доржханд байлаа.

Ингэж Г.Дугаржав өнгөн талаас харахад Н.Энхбаярын хүн юм шиг мөртлөө мөнгөний жимд мөрөө үл үлдээх овтой Т.Доржхандын лоббигоор томилогдсон байдаг.

ДАТА: Г.Дугаржавын компани Т.Доржхандын ахтай холбогдож, нэг байранд ААН-үүд нь байршдаг

Т.Доржханд ер их овтой, сүйхээтэйгээрээ хөшигний ард алдартай. Тиймдээ ч аль тархи нь гүйдэг, түүнийхээ төлөө схем зурдаг залуустай ажилласаар ирсэн Д.Амарбаясгаланд тэр "таалагдсан" гэх.

Нөгөө талд "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-т шуудхан өөрийн дардастай хүнээ томилуулчихвал Т.Доржханд муухай харагдах нигуртай. Энэ ч учраас ил тод Н.Энхбаярын тамгатай Г.Дугаржавыг томилуулсан гэх.

Дата хөөмжөөр бол, Г.Дугаржав Н.Энхбаяртай биш, Т.Доржхандтай ихэд ойр нэгэн гэдэг нь харагдана. Тухайлахад,

Нэг. Сингапурын “Saker resources” компанид Т.Доржхандын төрсөн ах Т.Лувсандорж зөвлөх, дэд захирал зэрэг албан тушаалуудад сэлгэн ажиллаж буй. Т.Доржханд хамаг л мөнгөний далд ажлуудаа төрсөн ахаараа дамжуулан зохицуулдаг гэгддэг.

Хоёр. Т.Доржхандын хувийн бизнесүүд байршдаг “AutoHub” төвд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Дугаржавын хүүхдүүдийн “Торгоны зам” академи, “Ананд биотехнологи” компаниуд байршдаг.

Нэг ёсондоо тэд хамтарсан бизнес эрхлэнгээ нэгнийхээ байр саванд нүүж иртлээ "зузаарсан" хүмүүс юм. Нэгэн үес тэд нийтэд "ЖДҮ" акцийг хамт хийж, танигдах ажлаа ч хамтатгасан түүхтэй. Тэдний энэ харилцаа бүр 2019 оных юм.

Бөөн хэл ам, маргаан зарга дагуулан байж, "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийг төрд авсан гавьяа нь яах аргагүй Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрынх. "Хөтөл цемент шохойн үйлдвэр"-ийг ч төрд авсан. Гэхдээ МАН авангуутаа төрд ашигтай менеж хийхээсээ илүү тодорхой улс төрчдөд л ашиглагдахаар муу менежерүүдэд ч дээрх үйлдвэрүүдийг өгсөн нь үнэн юм.

Өнөөдрөөс харахад, "Хөтөл цемент шохойн үйлдвэр"-ийг удирдсан Л.Наранбаатар хэдийн мөнгөө хийж аваад, нэр дэвшихээр ажиллаж байна. Харин "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийн Гүйцэтгэх захирал Г.Дугаржав ХҮН намын даргаас бүрэн хамааралтай явна.

Бас нэг туйлын үнэн нь, Ерөнхийлөгч, Засгийн газар, Парламент гэсэн гурван инститүцид МАН хүчтэй байх тохиргоог ҮХЦ дээр хийж өгсөн хүн бол Т.Доржханд. Тиймээс ч намынхаа сонгуулийн зардлыг Г.Дугаржаваар дамжуулан, "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ээс гаргуулахыг эрх баригчид мэдэж байгаа ч, мэдээгүй л царайлах юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
58 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 9, 2024 09:30

Дугаржав ажлаа мэдэхгүй хүн

ЗОЧИН
ЗОЧИН
5 сар 9, 2024 16:10
Reply to  Зочин

МАН ч өөрсдөө үйлчилсэн хүмүүст бэлэг өгдөг .Доржханд ийнхүү бэлгэнд төмөрлөгийн үйлдвэрийг авсан бол Болд , Батзандан нар ХҮрэлсүхийг огцоруулаагүйнхээ төлөө бэлгэндээ элчин сайд , элчин сайдын туслах гэсэн *лбан туша�##� авсан . Нийтлэлд дурьдагдсан ТӨХК 650 гаруй компани байдагаас 4-5 нь ашигтай ажиллаж бусад нь ашиггүй татаасаар ажилладаг. Сонгуулийн дараа ТӨХК уудын дарга нарыг сольж өөрсдийн хүмүүсээ тавьж татаас өгөх нэрийн дор сонгуулийн зардлаа гаргаж авахын зэрэгцээ дарга болсон хүн орон тоо нэмж өөрсдийн хүмүүсээ тус компанид оруулж төсөв хэтрүүлдэг ажээ .Хөтөл . дарханы төмөрлөгийн үйлдвэрийг төрд авснаар ажил нь муудсан уу гэхээс огт сайжраагүй . Л. Наранбаатар , Дугаржав нар бол БИЗНЕС сэтгэлгээ дутсан *лбан туша�##�д горьдогчид гээд хэлчихье .Төсөвийн мөнгө ТӨХК аар дамжиж урсаж байдгийн нотолгоог дээрхи сэтгүүлч Ж.МЯДАГБАДАМ. БҮХ ҮНЭНИЙГ БИЧЖЭЭ

Зочин
Зочин
5 сар 9, 2024 09:31

Maybe

Зочин
Зочин
5 сар 9, 2024 09:32

Яаа ёстой Доржхандын тоосыг пургит�##� нь гөвлөөдөө

Зочин
Зочин
5 сар 9, 2024 09:36

ДОРЖХАНД ГЭЖ НЭГ ШИЗОТОЙ СҮГСЭЛЗҮҮР БАЛИАР ЮМ ОДОО ЮУ ВЭ, ХӨГИЙН ШИЗО, МАН-ЫН ГАР ХӨЛ АВИЛГАЧ ШҮҮДЭЭ

Зочин
Зочин
5 сар 9, 2024 09:47

О.Шижирийг дэвслээд хаячихлаа даа. Төрийн нүүрийг тах�##�на гэдэг нь л болж байх шиг байна

Зочин
Зочин
5 сар 9, 2024 09:48

Дугаржав Доржхандын мөнгийг бас энхбаярын мөнгийг босгож өгч байгаааа

Зочин
Зочин
5 сар 9, 2024 09:55

Ерөнхийлөгч, Засгийн газар, Парламент гэсэн гурван инститүцид МАН хүчтэй байх тохиргоог ҮХЦ дээр хийж өгсөн хүн бол Т.Доржханд. Тиймээс ч намынхаа сонгуулийн зардлыг Г.Дугаржаваар дамжуулан, "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ээс гаргуулахыг эрх баригчид мэдэж байгаа ч, мэдээгүй л царайлах юм.

Зочин
Зочин
5 сар 9, 2024 10:07

Дугаржав хувын эрх ашиг ихтэй Хятадуудын гар хөл

Зочин
Зочин
5 сар 9, 2024 10:09

Төрийн төмөр юм уу ямар нүүрээр хөгжүүлсэн хүмүүсээс нь булааж авчихаад төрийн эрх мэдэлтэний гарт өгөх гээд байдаг нь ямар учиртай юм бэ

Зочин
Зочин
5 сар 9, 2024 10:12

Доржхандыг шударга хүн гэж боддог. Үнэхээр намын бодлогоор нам дотроо ингэж шийдэгдсэн бол яахав. Төр барьж байгаа намын бодлого бол яахав?

Зочин
Зочин
5 сар 9, 2024 10:14

Dorjhandaa chi bolio ichdeggui uwiagui amitan shde

Зочин
Зочин
5 сар 9, 2024 10:15

Өвөр түрийндээ орсон жинкэн андууд юм биш үү

Зочин
Зочин
5 сар 9, 2024 10:16

Нам дагасан хачигнууд

Зочин
Зочин
5 сар 9, 2024 10:17

Эрх мэдэлтэн гэж үүнийг л хэлнэ. Муучгүй намын дарга хүн шүү Доржханд чинь

Зочин
Зочин
5 сар 9, 2024 10:17

Өсөхийн өлөн нь арилаагүй л хүмүүс төрд яваад байгаамшүү дээ

Зочин
Зочин
5 сар 9, 2024 10:19

Өмч хувьчл�##�ын үеэр сүүхэйтэйнүүд нь өчнөөн үйлдвэр барилгуудыг хувьчлаад авсан байдаг байхгүй юу

Зочин
Зочин
5 сар 9, 2024 10:21

Сонгууль д�##�имдуулаад байгаа юм биш үү. Бүх анхаар�##� сонгуульд төвлөрөх үеэр тендер хусах, цавчаа хийх, төсөв батлуулах гээд өчнөөн хулгай луйвар явдаг шүү тэрний л нэг нь юм биш үү

Зочин
Зочин
5 сар 9, 2024 10:23

Доржханд сүйхэйтэй з�##�тай хүндээ

Зочин
Зочин
5 сар 9, 2024 10:23

Завхарсан юм

Зочин
Зочин
5 сар 9, 2024 10:24

Сонгууль д�##�имдуулж байна аа ойлгомжтой

Зочин
Зочин
5 сар 9, 2024 10:26

balairsan yumnuud

Зочин
Зочин
5 сар 9, 2024 10:26

Т.Доржханд хамаг л мөнгөний д�##�д ажлуудаа төрсөн ахаараа зохицуулдаг

Зочин
Зочин
5 сар 9, 2024 10:27

Dugarjav Dorjhandtai ih dotno yum

Зочин
Зочин
5 сар 9, 2024 10:27

Uls turchid huwiin biznesee hugjuuleghh gej tud gardag

Зочин
Зочин
5 сар 9, 2024 10:28

uwiagui l humuus dee

Зочин
Зочин
5 сар 9, 2024 10:28

харах царайны эвгүй нөхөдөө

Зочин
Зочин
5 сар 9, 2024 10:30

төрд гарч хувийн бизнесээ дээшлүүлнэ. Хувийн бизнесээсээ олсон орлогоороо сонгуульд өрсөлдөнө. Сонгуульд ялж гарч ирээд 4 жил дараагийн хувийн бизнесээ дээшлүүлнэ.

Зочин
Зочин
5 сар 9, 2024 10:31

замн�##� л юм уу даа. Доржханд сонгуулийнхаа мөнгийг хийгээд байна шдээ

Зочин
Зочин
5 сар 9, 2024 10:32

иднэ идсэн мөнгөөрөө эрх мэдэл худ�##�дан авна дахиад иднэ ахиад эрх мэдэл худ�##�дан авна нэг тийм циклтэй л яваад байгаа юм байна даа

Зочин
Зочин
5 сар 9, 2024 10:32

Хайран юм

Зочин
Зочин
5 сар 9, 2024 10:32

бүгд давхар дээлтэй

Зочин
Зочин
5 сар 9, 2024 10:33

Дарханы төмөрлөгийн үйлдвэр гэж том хөзөр атгах нь дээ

Зочин
Зочин
5 сар 9, 2024 10:33

Үйл ажиллагааг нь жигдрүүлэх гэж авч байгаа ч юм билүү

Зочин
Зочин
5 сар 9, 2024 10:33

хариуцуулж өгөөд байгаа юм биш үү

Зочин
Зочин
5 сар 9, 2024 10:33

жарг�##�тай л байна даа

Зочин
Зочин
5 сар 9, 2024 10:33

азтай хүн юм аа

Зочин
Зочин
5 сар 9, 2024 10:34

дугаржав бол доржхандын хамсаатан

Зочин
Зочин
5 сар 9, 2024 10:34

г�##�зуурмаар юм бэ

Зочин
Зочин
5 сар 9, 2024 10:35

өөрийн хүнээ ашигтай байрл�##�д тавьдаг нэг тийм шатарын систем юм уу даа

Зочин
Зочин
5 сар 9, 2024 10:36

Өртэй зээлтэй гэж уйлан дугарч байсан Сах�##�аас авсанаа намын бодлогоор өөрийн хүндээ өгч байх шиг. үнэхээр тоглож чадаж байгаа шүү

Зочин
Зочин
5 сар 9, 2024 10:36

Дугаржав Доржханд хоёр яаж мөнгө идэж байгаагаа та нарт харуулахгүй

Зочин
Зочин
5 сар 9, 2024 10:37

Улс төрчдийн хамаатан садангууд гэж энд тэнд компанитай болсон нөхдүүд л байх юм аа даа

Зочин
Зочин
5 сар 9, 2024 10:38

"Заав�##� ингэж нэгийгээ хэмлэх хэрэг байна уу. Төр барьж байгаа хүн идээл биз хэрэгтэй хүнийхээ гар хөл болоол биз" гэж бодож яваа хүн хэзээ ч байхгүй

Зочин
Зочин
5 сар 9, 2024 10:38

Сах�##� Эрдэнэбилэг одоо юу бодож суугаа бол

Зочин
Зочин
5 сар 9, 2024 10:39

Уг нь манайд хамгийн хэрэгтэй үйлдвэрүүдйин нэг ш дээ. Ингээд нэг намын танил т�##�ын сувгаар гар дамжаад яваад байх юм яаж хөгжих вэ дээ

Зочин
Зочин
5 сар 9, 2024 10:39

зөв сонгуулийн өмнө бузар булайг нь дэлгээд өг

Зочин
Зочин
5 сар 9, 2024 10:40

хэрсүү л байх хэрэгтэй хүмүүсээ дур дураараа аягласан хүмүүсийг төрөөс �######�уул

Зочин
Зочин
5 сар 9, 2024 10:40

Идэж уугаад л байх юм ядах жаахан амсхийлдээ

Зочин
Зочин
5 сар 9, 2024 10:40

Энэ их танилын хэлхээ арын ха�##�га гэж юм бүүр замаа �##�длаа

Бат инженер
Бат инженер
5 сар 9, 2024 10:42

Сах�##� Эрдэнэбилэг бол Монголын бүтээн байгуул�##�тад хөрөнгө оруулдаг, бүүр урт хугацаагаар шүү. МАН-ынхан тэрийг хурааж аваад иддэг Ялгаа байгаа биз .

Холбоотой мэдээ

Back to top button