Нийгэм мэдээ

Дата: Баянгол дүүрэг 380 саяар сонгуулийн сурталчилгааны самбар хийлгэнэ

Он гарснаас хойш эхэлсэн сонгуулийн сурталчилгаа нэр дэвшигчид үнэмлэхээ гардсан өдрөөс эхэлж 14 хоног үргэлжилнэ. Өмнө сонгуулийн сурталчилгаа эхлэхтэй зэрэгцэн том, жижиг самбрууд өрөгддөг. 

Тэгвэл Сонгуулийн хууль нэмэлт өөрчлөлт оруулснаар тойрогт нэр дэвшигчдийн зурагт хуудсыг байрлуулсан нэгдсэн самбарыг сум, дүүргийн Засаг дарга нар бэлтгэж, байршуулахаар болсон. Тодруулбал, хороонд дээд талдаа дөрвөн нэгдсэн самбар,  суманд хоёр, аймгийн төвийн суманд тав хүртэлх самбар байршуулах юм. 

Хуулийн дагуу самбар байршуулах ажилд зарим дүүргүүд ихээхэн ач холбогдол өгч байгаа бололтой. Тухайлбал, нийслэлийн Баянгол дүүрэг 380 сая төгрөгөөр сонгуулийн нэгдсэн самбар хийлгэхээр тендер зарлажээ.

Үүний өмнө Сонгинохайрхан дүүрэг 331 сая, Чингэлтэй дүүрэг 720 сая төгрөгөөр самбар хийлгэх тендер зарласан байна.

Чингэлтэйн хувьд 24 хороотой, Сонгинохайрхан дүүрэг 43 хороотой. Харин Баянгол дүүрэг 28 хороотой. Үүнээс харахад дээрх гурван дүүрэг ийн ялгаатай үнээр сонгуулийн нэгдсэн самбар хийлгэх нь.

Ийнхүү эдгээр өдрүүдэд татвар төлөгчдийн хөрөнгийг сонгуулийн нэгдсэн самбар хийлгэх нэрээр үрэн таран хийх үйл ажиллагаа үргэлжлэх нь ээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-05-09 08:52

Баянгол дүүргийн засаг дарга хамгийн муу ажилладаг. Ядаж л 3- р хороололын дэлгүүрүүдийн урд т�##�байн майхан бариад хуп�##�даа хийж байгаа хүмүүсийг болиулаад мод тарьчихаасай!!

Зочин
Зочин
2024-05-09 11:28
Reply to  Зочин

Баянгол дүүрэг харинч өдрөөс өдөрт өнгө зүс нь сайжраад байгаа шүү. 4 жилийн хугацаанд 29 жилийн завхарлыг засч сайжруулж байгааг хараа муутай хар санаатай оркууд ойлгох чадваргүй бололтой

Холбоотой мэдээ

Back to top button