Нийгэм мэдээ

Сэрэмжлүүлэг: ЭТТ ХК-тай нүүрсний гэрээ байгуулж өгнө гэж их хэмжээний мөнгө залилжээ

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн нэрийг ашиглах замаар залилах гэмт хэрэг үйлдэж байгаа талаар цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Энэ оны эхний таван сарын байдлаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-тай нүүрс худалдан авах гэрээ байгуулж өгнө гэж бусдын залилсан гэмт хэргийн талаарх 9 гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэжээ.

Улмаар дөрөвт нь хэрэг бүртгэл нээхээс татгалзаж, тавд нь хэрэг нээж 5-10 хүнийг холбогдуулан шалгаж байна.

Гэмт этгээдүүд нь аж ахуйн нэгжийн нүүрс худалдан авах гэрээний хүсэлт, холбогдох бичиг баримтыг хүлээн авч "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн албан маягт, гарын үсэг, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж, хуурамч цахим шуудангаар харилцан их хэмжээний мөнгийг залилсан нөхцөл байдал тогтоогдсон гэж ЦЕГ-аас мэдээллээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Бодит байдал
Бодит байдал
5 сар 9, 2024 11:36

Хохь нь ээ,хялбар аргаар мөнгө олох санаатай

Холбоотой мэдээ

Back to top button