Гадаад мэдээДЭЛХИЙ

Гал зогсоох тохиролцоо бүтэлгүйтэж, Израил Рафа хотыг бөмбөгдсөөр байна

Катар, Египетийн брокерлосон гал зогсоож, барьцаанд буй хүмүүсийг солилцох тохиролцоог Хамас бүлэг хүлээн зөвшөөрсөн байсан юм.

Тэгвэл Израилын засгийн газрын албан тушаалтан хэлэлцээ өндөрлөж, Израил төлөвлөгөөний дагуу Рафа хот болон Газын зурвасын бусад хэсэгт цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлнэ хэмээсэн байна. Үүний дараа Израилын зэвсэгт хүчин Рафа хотын зүүн хэсэгт агаарын цохилт өгчээ.

Цохилтын улмаас амь үрэгдсэн 10 гаруй хүний дунд Хамасын Аль- Мужахедин бригадын командлагч байсан аж.

Египетийн нийслэл Каир хотноо Хамас, Израилын төлөөлөгчид мягмар гарагаас /2024.05.07/ хойш гал зогсоох тохиролцооны талаар хэлэлцсэн юм. Хэдийгээр хэлэлцээнд ахиц дэвшил гарсан ч тохиролцоонд хүрч чадаагүй гэж нэгэн Египет эх сурвалж “Reuters” агентлагт хэлсэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Израилыг Рафа хот руу халдаж, цэргээ оруулахгүй байхыг олон сарын турш анхааруулсан юм.

Израилын тал Рафа хотыг Хамас бүлгийн сүүлийн хорогдох газар хэмээж үзэж буй. Харин АНУ Израил тэнд дүрвэсэн энгийн иргэдийг хамгаална гэдгээ харуулсан, итгэж болох төлөвлөгөө харуулахаас нааш Рафа руу бүрэн хэмжээгээр халдахыг эсэргүүцэж буй.

Газын зурвасын дайн эхэлснээс хойш Рафа хот руу сая гаруй палестинчууд дүрвэсэн. Ийм учраас тус хот руу цэргээ оруулбал хүмүүнлэгийн хямралын нөхцөл байдал илүү дордоно гэж АНУ үзэж байгаа юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button