Нийгэм мэдээ

Зарим нутгаар эрс хүйтэрч, хасах хэмд хүрнэ

Өнөөдөрзүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс салхи секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -3...-8 градус хүйтэн байна.

Улаанбаатар хот орчмоор өнөө шөнө -1...-3 градус хүйтэн хононо.

Маргааш буюу тавдугаар сарын 11-нд нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, говь, талын нутгаар салхи шуургатай байна.

  1. Тавдугаар сарын 12-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Увс нуурын хотгороор
  2. Тавдугаар сарын 13-нд баруун болон төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр
  3. Тавдугаар сарын 14-нд Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр
  4. Тавдугаар сарын 15-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулаараа нойтон цас орох төлөв гарчээ.

Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 12-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 13-нд нутгийн зарим газраар, 14-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Тавдугаар сарын 12-нд ихэнх нутгаар дулаарах бол 13-нд нутгийн хойд хэсгээр, 14-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүснэ гэж Цаг уурын байгууллагаас мэдээллээ.

Б.НОМТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

psdaa gej

Зочин
Зочин

Xeree

Зочин
Зочин

Зун болохнуу

Zichin
Zichin

Ers huitrene ch geh shig ikh surjin uma huiterch bdag halj l bdag biz de, ugaasaa l Ers tes l tsag agaar tai biz de soliorch ih um

Холбоотой мэдээ

Back to top button