Барууны орнууд ОХУ-ын царцаасан хөрөнгийг хурааж, санхүүгийн ертөнцийг зэвсэг болгон ашиглах гэж байна

Товч агуулга: АНУ дөрөвдүгээр сард царцаасан ОХУ-ын төрийн хөрөнгийг хураан авч, Украины тусын тулд ашиглах хуулийг баталсан. Мөн Европын холбоо энэ долоо хоногт царцаасан Оросын хөрөнгөнөөс орж ирсэн хүүгийн ашгийг Украинд тусламжаар илгээх тохиролцоонд хүрсэн юм. Дайн эхэлснээс хойш Оросын царцаасан хөрөнгийг Украинд туслахдаа ашиглах талаар яригдсан нь одоо ийнхүү биеллээ олов.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден дөрөвдүгээр сарын сүүлээр Украин болон бусад холбоотон улсууддаа илгээх тусламжийг агуулсан хуулийн төсөлд гарын үсэг зурж баталсан.
Тус хуулийн төслийн багцад АНУ-ын засгийн газарт ОХУ-ын төрийн өмчийг хураан авч, Киевт туслах зорилгоор ашиглах эрхийг олгосон хэсэг байсан юм. Энэ хууль батлагдсан тул АНУ-д царцаасан байгаа ОХУ-ын төв банкны эзэмшлийн 5 тэрбум ам.долларын хөрөнгийг Украинд туслах зорилгоор ашиглаж болох боллоо.
Барууны орнуудын эрх баригчид сүүлийн жил гаруй хугацааны турш царцаасан хөрөнгийг хурааж, Украин руу илгээх нь хууль ёсны зүйл эсэх дээр мэтгэлцэж ирсэн билээ.
Тэгвэл одоо АНУ-д царцаасан хөрөнгийг хураан авч, худалдаад олсон мөнгөө Украин руу илгээх хуулийн эрх зүйн боломж нь нээгдэв.
Украины дайн эхэлснээс хойш АНУ болон түүний холбоотнууд ОХУ-ын эзэмшлийн 300 тэрбум ам.доллар бүхий хөрөнгийг царцаасан, хурааж аваагүй. Хөрөнгийн ихэнх нь Европын орнуудад байгаа бол АНУ-д 5 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө царцаагдсан байгаа юм.

Царцаасан хөрөнгөд Москвагаас хандах боломжгүй, гэхдээ ОХУ-ын өмч хэвээрээ. Шинээр баталсан хуулийн дагуу АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден болон Сангийн яам ирэх 90 хоногийн дотор газар нутагт нь буй ОХУ-ын хөрөнгийг илрүүлж, 180 хоногийн дотор Конгресст тайлагнах шаардлагатай.
180 хоног өнгөрсний дараа АНУ-ын шүүх эрх мэдэл хэрэгжих бүсэд буй ОХУ-ын төрийн өмч, түүний хүүг хураан авах, шилжүүлэх, өмчлөх эрхтэй болох юм.
Хөрөнгийг хураан авах ажиллагааг Украины иргэдэд эдийн засгийн хөгжилт цэцэглэлт, боломжийг сэргээх тухай хуулийн төслийн (REPO) дор явуулна. Гэхдээ Байден өмчилсөн хөрөнгийг Их долоон оронтой хэлэлцсэний дараа хэрхэн зарцуулахаа шийдвэрлэх шаардлагатай.
Тус хуульд “ОХУ-ын төрийн хөрөнгийг хураах, ашиглах аливаа АНУ-ын ажиллагаа нь” холбоотон улсууд, тэр дундаа Их долоо болон Европын холбооны 27 гишүүнтэй хамтран явагдах ёстой гэж бичжээ.
Европын холбоо ямар байр суурьтай байна вэ
Тэгвэл Европын холбооны дипломатчид лхагва гарагт /2024.05.08/ Бельгийн нийслэл Брюссель хотноо хуралдахдаа энэ зунаас өмнө ОХУ-ын царцаасан хөрөнгөнөөс орж ирж ирсэн 3.23 тэрбум ам.долларын ашгийг Украин руу тусламжаар илгээх тохиролцоонд хүрсэн байна.
Европын зөвлөлийн удирдагч орноор ажиллаж буй Бельгийн засгийн газар энэ талаар мэдэгдэл хийхдээ “Европын холбооны элчин сайд нар ОХУ-ын царцаасан хөрөнгөөс орж ирж буй ашгийг хэрхэн зарцуулах талаар тохиролцоонд хүрлээ” гэжээ.
Энэхүү төлөвлөгөөг Их долоон орон дэмжиж байгаа юм. Гэхдээ Европын эрх баригчид царцаасан хөрөнгөнөөс орж ирж буй хүүгийн ашгийг л Украин руу илгээнэ гэдгийг анхаарах хэрэгтэй.
Тэгвэл Украины албан тушаалтнууд Европын холбоо зөвхөн хүүгийн ашиг бус Москвагийн хөрөнгийг бүрэн хурааж, түрэмгийллийн дайн хийсэн хариуг нь барих хэрэгтэй гэж үзэж байгаа юм.
Гэхдээ үүнээс харвал Европын холбоо болон Их долоо орон АНУ-ыг ОХУ-ын хөрөнгийг хурааж авахыг дэмжих хандлагатай байна.
ОХУ үүний эсрэг арга хэмжээ авахаа мэдэгдсэн
Дөрөвдүгээр сарын сүүлээр Байден хөрөнгө хурааж авах талаарх хуулийн төсөлд гарын үсэг зурсны дараа ОХУ эсэргүүцэл илэрхийлсэн юм.
Тодруулбал ОХУ-ын Ерөнхийлөгч асан Дмитрий Медведев хэрвээ царцаасан хөрөнгийг хураан авбал ОХУ дахь АНУ-ын иргэд, хөрөнгө оруулагчдын эд хөрөнгө, бэлэн мөнгийг хураах замаар хариу арга хэмжээ авч болон гэжээ.
Тэрбээр ОХУ-д АНУ-ын төрийн хөрөнгө их хэмжээгээр хадгалагддаггүй ч хувийн иргэдийн хөрөнгийг хураан авч болно хэмээсэн байна.

Украины дайн эхэлснээс хойш барууны хоригууд өргөн хүрээний хориг ОХУ-д тавьсан. Үүний улмаас Орос дахь гадаад иргэдийн эзэмшиж буй хөрөнгийн хэмжээ 40 гаруй хувиар буурч, 696 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Медведев “Тийм ээ, нарийн төвөгтэй асуудал мөн. Эдгээр хүмүүс Оросын эдийн засагт хөрөнгө оруулагчийн үүрэг гүйцэтгэж байгаа. Ийм учраас бид тэдний хувийн өмчийн халдашгүй байдалд баталгаа өгсөн. Гэвч тэдгээр хүмүүсийн эх орны төр нь манай улсын эсрэг хайбрид дайн зарлаж, гэнэтийн зүйл тохиолдов. Үүнд хариу барих хэрэгтэй” хэмээсэн юм.
Царцаасан ОХУ-ын хөрөнгийг хурааж авах нь барууны орнуудад сөрөг нөлөө үзүүлнэ гэж зарим шинжээчид үзэж буй. Тухайлбал дэлхийн санхүүгийн ертөнцийг ОХУ-ын эсрэг зэвсэг болгон ашиглах нь ам.доллар болон еврог найдвартай валют гэж итгэх итгэл буурч магадгүй гэж сэрэмжлүүлжээ.
Оросын төрийн хөрөнгийг хураах нь БНХАУ гэх мэт улсуудыг төрийн нөөцөө ам.доллароор хадгалах аюулгүй биш гэж дүгнэхэд хүргэж магадгүй юм.
Эх сурвалж: Associated Press, Euro News, Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Барууны 27 орон ,АНУ ын хөрөнгө орос улсад байж байгаа . Ямар арга хэмжээ авна эргээд түүнийгээ хүртэх л болно.2012 онд УКРАЙНД өнгөт хувьсг*л хийлгэж самраад дараа нь оросын эсрэг турхирч орос иргэд амьдардаг нутгуудаа 8 жил буудаж бөмбөгдөж14000 иргэнийг *лсан даа . Оросууд гадаад оронд ч байсан ч иргэдээ хамга*лах хэрэгтэй эрхтэй улс шүү дээ . АНУ барууныхан бол хүчирхийлэл хүний амь насаар мөнгө олдог улс орнууд шүү дээ .
Emee uu !!!!
ОХУ,-ын Гадаадад байгаа Хөрөнгийг хурааж байгаа нь АНУ болон Баруун Европын улс орнуудын зүгээс явуулж уйвайгүй *Дээрэм* цаашдаа бусад Улс орнууд АНУ болон Баруун Европын улс орнуудад Үл хөдлөх хөрөнгө болон Санхүүгийн хадг�##�амжиндаа Болгоомжтой хандах болно,
Барууны үзэл ийм л байгаам даа манай хөрөнгөө нөөцөлсөн баруунтангууд /гадны гар хөл бологчид буюу өнгөт хувьсг�##� хүсэгчид /юу бодож байгаа юм бол
орос фашист Путины өдөөсөн дайны уршиг.шийтгэл.