Гадаад мэдээДЭЛХИЙ

Гүржийн нийслэлд шинэ хууль эсэргүүцэн 50 мянган хүн жагсжээ

Гүржийн парламент маргаан дагуулаад буй гаднын агентын тухай хуулийг авч хэлэлцэж буй. Тус улсын парламент дөрөвдүгээр сарын 17-нд анхны хэлэлцүүлэг хийхдээ тус хуулийг дэмжсэн юм.

Шүүмжлэгчид тэрхүү хуулийн төслийг “Орос хууль” гэж нэрлээд буй. Учир нь уг хуулийн төсөлд санхүүжилтийнхээ 20-оос дээш хувийг гаднын орнуудаас авдаг байгууллага, бүлгэмүүдийг гадаадын агент гэх тодотголоор бүртгүүлэхийг шаардана.

Үүний улмаас гүржүүд дөрөвдүгээр сарын 17-ноос хойш жагсаж байгаа юм. Гадаад агентын тухай хуулийн хоёр дахь хэлэлцүүлэг энэ сард явагдаж мөн дэмжигдсэн байна. Одоо хууль тогтоогчид санал хуураах юм.

Тус хуулийн төслийг эсэргүүцэж буй хүмүүс батлагдсан тохиолдолд хэвлэл мөн төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг боомилно гэж үзэж байгаа.

Ийм учраас бямба гарагт /2024.05.11/ 50 мянга гаруй хүн Гүржийн нийслэл Тбилисид гадаад агентын хуулийг эсэргүүцэж, жагсжээ. Тэр өдөр хүчтэй бороо орж байсан ч олон мянган хүн цугларсан байна.

Европын холбоонд элсэхээр горилж буй есөн орны нэг нь Гүрж. Үүнийг нь сануулан АНУ тус улсын хууль тогтоогчид Кремль маягийн хууль эсвэл өөрсдийн эхлүүлсэн Евро-Атлантын ардчиллын зам хоёрын аль нэгийг сонгох хэрэгтэй гэжээ.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button