Сонгуультай уралдсан нийслэлийн замууд

Улаанбаатар хотын зам засварын ажлыг дөрөвдүгээр сарын 10-наас эхэлнэ гэж Нийслэлээс мэдэгдэж байв. Энэ хүрээнд зургаан дүүргийн 17 байршилд 19.5 км замд засвар хийхээр төлөвлөсөн. Ингэхдээ тодорхой байршлуудын авто замд засвар хийхээс гадна хучилтын хийцийг хүчитгэх, инженерийн шугам сүлжээний худгуудын түвшнийг тохируулж өндөрлөх, хашлага, явган замын засвар үйлчилгээг хийх, тэмдэг тэмдэглэгээг шинэчлэх юм. Энэхүү ажил арваннэгдүгээр сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ.
Тэгвэл одоогийн байдлаар хэд, хэдэн байршилд авто замын засварын ажил дуусаад байна. Тодруулбал,
- "Цэцэг төв"-ийн уулзвараас "Цаг уур, орчны шинжилгээний газар"-ын уулзвар
- Зүүн дөрвөн замаас Нарантуулын уулзвар
- Зайсангийн дөрвөн замын уулзвараас "Буган халиун" рестораны уулзвар хүртэлх авто замын засварын ажлыг 2-3 хоногийн хугацаанд хийж, хөдөлгөөнийг нээгээд байна.
Манай улсын хувьд зам засварын ажил хоёр эсвэл гуравхан хоногт дуусна гэдэг шинэ, сонин бөгөөд таатай мэдээ. Учир нь уг ажлыг жил бүр хийхээр төлөвлөж эхлүүлдэг ч явцын хувьд удаан, үр дүн, гүйцэтгэл муу болдог талтай. Мөн олон хоног тэр дундаа өдрийн цагаар хаадаг тул замын ачаалал, түгжрэл нэмэгдэж иргэдийн бухимдлыг төрүүлдэг.
Харин энэ жилийн тухайд зам засварыг шаардлагатай гэсэн олон байршилд, богино хугацаанд хийж байна. Үүнийг иргэд сонгуулийн жилтэй холбон тайлбарлаж буй. Тэдний энэ шүүмжлэлийг буруутгах аргагүй юм.
Учир нь сонгогчдын төлөөлөл болж ажиллах үүрэгтэй гишүүд, дарга нар сонгуулийн өмнө хөдөлгөөнд ордог. Энэ бол улстөрчдийн гэм биш зан. Олон жилийн турш ийм ойлголтыг нийгэмд өгсөөр ирсэн тул иргэд хийж, бүтээж байгааг нь хүртэл ийм өнцгөөр хүлээж авахад хүрч байгаа гэж хэлж болно. Үүнийг "жил бүр сонгууль болдог бол" гэдэг иргэдийн үг гэрчилдэг.
Эцсийн дүндээ нийтийн төлөөх энэ мэт ажлууд сонгуулиас шалтгаалан хийгдэж байгаа нь сайн. Гэвч үүнийг сонгуулийн сурталчилгаа болгон ашиглаж, иргэдээс оноо авахаар зэхэж буй улстөрчдийн заль, мэх таныг чиглэж буйг анзаарч хараасай.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сайхан ажлууд. Хороололын замыг бүрэн хучих хэрэгтэй байна. /Ахуйн үйлчилгээний ордоноос баруун тийш ЕМартын урд т�##�ын гэрлэн дохио хүртэлх 2 эгнээ зам/
Найрамд�##� зуслангийн замыг өргөтгөөд сайхан болгоод өгвөл яахав ман д ганц нэг сууд�##� өгч болохым яахав