Гадаад мэдээДЭЛХИЙ

Бразилд үерийн нөхцөл байдал хүндэрч, нас барсан хүмүүсийн тоо 143 хүрлээ

Бразил улсын өмнөд бүсэд оршдог Рио Гранде ду Сул мужид хоёр долоо хоног гаруйн өмнөөс их хэмжээний бороо орж, хүчтэй үер бууж эхэлсэн.

Тэгвэл тус мужид үерийн нөхцөл байдал хүндэрч, нас барсан хүмүүсийн тоо нэг өдрийн дотор долоогоор нэмэгдэн 143 хүрсэн байна.

Одоогийн байдлаар 125 хүн сураггүй алга болсон байгаа тул амь үрэгдсэн хүмүүсийн тоо цаашид нэмэгдэх хандлагатай байгаа юм. Мөн үерийн улмаас 538 мянга гаруй хүн нүүн суурьшжээ.

Өнгөрсөн бямба гарагт /2024.05.11/ тус улсын засгийн газар үерийн онцгой байдлын тусламжид 12.1 тэрбум реал (2.34 тэрбум ам.доллар) төсөвлөсөн байна. Ингэснээр Бразилын холбооны засгийн газар 60 тэрбум реал (11.6 тэрбум ам.доллар) гамшгийн тусламж болгон Рио Гранде ду Сул мужид олгов.

Бразилын Ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силва үерт автаж, сүйрсэн тус мужийн хэсгүүдийг дахин сэргээхээ амласан байна.

Бямба гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдэл хийхдээ Бразилын Засгийн газартай холбоо тогтоож, тусламж үзүүлэхээр ажиллаж байна хэмээжээ.

Рио Гранде ду Сул муж нь тропик болон туйлын уур амьсгал уулздаг цэгт байрладаг учир их хэмжээний бороо эсвэл ган гачигтай цаг уур хэлбэлздэг байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button