Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ довтолгоогоо эрчимжүүлж, есөн тосгоныг хяналтдаа авлаа

Украины зэвсэгт хүчний командлагч Александр Сирский хойд фронтод орших Харьков мужид нөхцөл байдал хүчтэй дордсон гэж мэдэгджээ.

Үүнтэй зэрэгцэн ОХУ-ын арми хойд фронтод дөрвөн тосгоныг хяналтдаа авсан гэж мэдээлсэн байна. Оросын арми баасан гарагт /2024.05.10/ Харьков мужид довтолгоогоо гэнэт эрчимжүүлсэн юм.

ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр цэргүүд Харьков хотоос зүүн хойд зүгт орших хоёр бүсэд байрлалтай Украины есөн тосгоныг хяналтдаа авсан байна.

Их Британийн Гадаад хэргийн сайд Дэвид Камерон онц аюултай нөхцөл байдал үүсээд байна хэмээж “Зарчмын хувьд ОХУ Украин руу дахин дайрч эхэлж байгаа мэт” үйл боллоо гэжээ.

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Харьков муж дахь довтолгоо нь өмнөд фронт дахь ОХУ-ын гол зорилго бүхий байрлалуудаас Украин цэргүүдийг холдуулах зорилготой хэмээсэн юм.

Тэрбээр “Харьков мужид болж буй халдлагын цаад зорилго нь манай цэргүүдийн нягтарч төвлөрсөн байдлыг алдагдуулж, украинчуудын өөрсдийгөө хамгаална гэх урам зоригийг сулруулах явдал” гэсэн байна.

ОХУ-ын зэвсэгт хүчин хойд фронтоос гадна зүүн фронтод мөн ахиц гаргаад буй. Тухайлбал зүүн фронтод Орос цэргүүд стратегийн ач холбогдол бүхий Часов Яр хот руу ойртсоор байгаа юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin

Одоо дуусгаад эзлэ дээ

Зочин
Зочин

Слава Россия

Зочин
Зочин
Reply to  Зочин

Монголоор бичдэг өлөн оросууд мэр сэр байдаг нь нууц биш .Тэд биднийг хооронд нь хуухай ЯС хаяж шүлсээ з�##�гиж байна .

Зочин
Зочин
Reply to  Зочин

Чи тэгээд хятадаар бичээч муу өлөн бөөс

Зочин
Зочин

Зөвөө. Оросууд минь довтолгоогоо эрчимжүүлээд наад украйнаа будаа болгон эзэлж аваад Зеленский гэх хар л�##�рыг яг Садам хусейн шиг болгоод дайнаа өндөрлүүлээд амарсайхан жаргах хэрэгтэй.

хүннү
хүннү

Яасан хэцүү юм. Хэлэлцээрээ хиыгээд наад дайнаа боль. Хайран з�##�уус чинь үхээд дууслаа.

ЗОЧИН
ЗОЧИН
Reply to  хүннү

Цаанаас нь АНУ барууныхан украйныг хатгаад байгаа юм аа

Зочин
Зочин
Reply to  ЗОЧИН

Mongol hytad 2 heleltseer hiih uu?

мөнх
мөнх

Украйн капут

Зочин
Зочин

Дайн бол хэнд ч хэрэггүй

Зочин
Зочин

Оросын дайныг дэмжээд байгаа хүмүүст хэлэхэд энэ муу жишиг дараа нь хятад монгол руу дайран эзлэх нь зүй ёсны хэрэг юм шиг харагдах болно. Ш�##�тгаан нь адилхан. Тэд манай хятад иргэдийг Монголын фашистууд гадуурхсан гэхэд л ханг�##�ттай. Дээр нь Монгол угаасаа манай нэг муж байсан гэх болно. Яг л одоо орос шиг.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Дандаа муу юу сэтгэнэ бөөн хар энерге

ЗОЧИН
ЗОЧИН
Reply to  Зочин

Барууныхан америкчууд л монголд өнгөт хувьсг*л хийж зэр зэвсэг нийлүүлэхгүй бол хоер хөрш хэзээ ч дайрахгүй.Ухаантайхан бай.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Үгүй хө. Манай тэнэг дарга нар л 3 дахь хөрштэйгээ илүү дотношиж тэдний цэргийн баазыг өөрийн нутаг дээр байгуулна гээгүй цагт манайх руу хоёр хөрш хэзээч довтлохгүй.

Зочин
Зочин

Зөв чаднаа дахиад ч үзүүлээд өгөө

Баатар
Баатар

Орос анх удаа бага зэрэг урагшилёанаа Киёвыг эзэлсэн вм шиг баярлаж байна. Тэр эзэлсан гээд байшаа тосгонууд үндсэндээ хоорондоо 1 .2 км зайтөй хэдхэн байшин шүү дээ

ЗОЧИН
ЗОЧИН
Reply to  Баатар

Эзлэсэн бол эзлэсэн .Хэдхэн метр байсан ч ахисан юм байна

Холбоотой мэдээ

Back to top button