Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга: Израил Газын зурвасаас цэргээ гаргах хэрэгтэй

Жо Байдены захиргааны томоохон албан тушаалтан болох АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен ням гарагт /2024.05.12/ Израилыг хүчтэй шүүмжилсэн байна.

Тэрбээр Израилын тактик гэмгүй иргэдийн амь насыг аймшигтайгаар хохироосон хэр нь Хамас бүлгийн удирдагчид болон дайчдыг устгаж чадаагүй хэмээжээ. Мөн Блинкен Израилын тактик палестинчууд урт хугацааны бослого гаргахад хүргэж магадгүй гэсэн юм.

Телевизэд ярилцлага өгөхдөө Блинкен АНУ нь Израилыг Газын зурвасаас цэргээ татах хэрэгтэй гэж итгэж байгаа хэмээжээ.

Үүнээс гадна дайны дараа Газын зурвасын засаглал, аюулгүй байдал хэрхэх талаар найдвартай төлөвлөгөө Израилын талаас гаргаж өгөхийг АНУ хүлээж байгаа гэж тэр нэмж хэлсэн байна.

Түүний хэлснээр Газын зурвасын зарим хэсэгт Хамас бүлэг дахин сэргэжээ. Израилын зэвсэгт хүчин сая гаруй палестинчууд дүрвэсэн Рафа хотод агаарын цохилт өгч байгаа юм.

Рафа хот руу довтолсноор Израил улс зогсошгүй зэвсгийн бослоготой тэмцэх эрсдэл тулгараад байгааг Блинкен онцолсон байна.

Тэрбээр АНУ нь Арабын болон бусад орнуудтай хамтран Газын зурваст аюулгүй байдал, засаглал тогтоон сэргээн босголын ажил явуулах найдвартай төлөвлөгөө боловсруулах тал дээр олон долоо хоногийн турш ажилласан хэмээжээ.

Блинкен “Бид Израилаас тийм хүчин чармайлт гарахыг хараагүй. Израил ч гэсэн энэ тал дээр ажиллахыг харах хэрэгтэй байна” гэсэн юм.

Үүнээс гадна тэрбээр Израил Газын зурваст олон улсын хүмүүнлэгийн хуулийг зөрчсөн байх магадлалтай гэж хэлжээ.

Өнгөрсөн баасан гарагт /2024.05.10/ Байдены захиргааны албан тушаалтнууд Израил АНУ-ын нийлүүлсэн зэвсгээр хүмүүнлэгийн хуулийг зөрчсөн байх магадлалтайг харуулсан бичгийг тайлагнасан юм.

Энэ талаар Блинкен “Хүүхэд, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдэд учирсан хохирлыг харгалзан үзвэл Израил зарим тохиолдолд олон улсын хүмүүнлэгийн хууль тогтоомжид үл нийцсэн үйлдэл гаргасан гэж үзэх нь үндэслэлтэй” хэмээжээ.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ЗОЧИН
ЗОЧИН
5 сар 14, 2024 08:25

Байлд байлд гэж баахан зэвсэг тусламж өгчихөөд ардаас нь худлаа *лцагнав.АНУ ын үнэн нүүр царай нь энэ.

Холбоотой мэдээ

Back to top button