Энтертайнмент

Энэ зуны нээлт "Мөрөөдөл бид хоёр" тоглолт

Монголын орчин цагийн хөгжмийг тодорхойлогч, шилдэг эмэгтэй уран бүтээлч, VOICE MONGOLIA, VOICE KIDS шоуны шүүгч дасгалжуулагч, дуучин УКА энэ зуны нээлтийг доргио эхлүүлэхээр болжээ. Түүний хит уран бүтээлүүдийн нэг "Mөрөөдөл бид хоёр" дууны нэрээр нэрлэгдсэн энэхүү тоглолтоо тэрээр ийнхүү зарлажээ:

Хүнийг байж болох хамгийн оргил цэгт нь хүргэдэг гэгээлэг хүсэл бол мөрөөдөл. Өөрөөсөө ч том цүнх үүрээд эрдмийн өргөөгөө зорьдог байх үеийн бяцхан зүрхэнд минь мөрөөдөл бид хоёр хамтдаа байсан учраас одоогийн би бүтсэн.

"Mөрөөдөл бид хоёр" тоглолтын хамтрагчаар ажиллаж залгамж үеийнхээ залуурыг хүсэл мөрөөдлөөр чиглүүлж буй хүүхэд бүхний төлөө уриатай НҮБ-ын Хүүхдийн Сан, Монгол орны онгон дагшин нутагт, хөрс, чулуулгийн найрлагаар эрдэсэжсэн байгалийн эрдэст ус "Millenia", Ногоон Дэлхийд ээлтэй, байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүн "LBB Mongolia" болон дэмжигч байгууллага "SHOPPY" нартаа талархал илэрхийлье.

5-р сарын 31-нд UG arena-д бүх мөрөөдөгчдөө урьж байна.

"Мөрөөдөл бид хоёр" тоглолт 5-аас дээш насны хүн бүрд ялангуяа ээж нар, өхөөрдөм бяцхан хүүхдүүд, Укагийн гал халуун фенүүд гээд бүгдэд нээлттэй бөгөөд 2 цагийн турш хамтдаа дуулж бүжиглэж, сайхан бүхнийг ярилцаж, онцгой бүхнийг хамтдаа мэдрэх боломжтой ажээ.

Уг тоглолтод орчин цагийн хит дуунуудыг бүтээгээд байгаа залуу уран бүтээлчид болох Foux, Twinpearly, Мишээл, Энгүүн, Magnet Brain болон УКА-гийн цаг, цагийн хит дуунуудад хамтарсан Наагий, Thunder, Tsetse, Billgang, Orgil нар зочин уран бүтээлчээр оролцох юм байна.

Ингээд энэ зуныг нээж "Mөрөөдөл бид хоёр" тоглолтоор 5-р сарын 31-нд UG arena-д 17:00 цагаас уулзацгаая.

Тасалбарын дэлгэрэнгүй мэдээллийг WWW.SHOPPY.MN-с аваарай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Bolor
Bolor
2024-05-14 01:55

Best best

Холбоотой мэдээ

Back to top button