УРЛАГ

Ука “Do it” тоглолтоо хойшлууллаа

Дуучин Ука “Do it” тоглолтоо энэ сарын 20-нд “Буянт-Ухаа” спорт цогцолборт хийхээр товлоод байсан билээ. Үүсээд буй нөхцөл байдлын улмаас тэрбээр тоглолтоо цуцалж буйгаа мэдэгдэв.

Ука энэ талаар цахим хуудсандаа “Дэлхий нийтийг цочроосон Ковид-19 цар тахал дотоодод алдагдсан харамсалтай тохиолдол бүртгэгдэж улс орон даяар олон нийтийг хамарсан үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоогоод байгаагийн улмаас дуучин Укагийн “Do it” тоглолт хойшлохоос өөр аргагүй нөхцөл байдалд хүрлээ.

Цар тахлын энэхүү хүнд үед Монгол Улсын Засгийн Газар, Улсын онцгой комисс болон Нийслэлийн онцгой комиссоос олон нийтийн эрүүл мэндийг хамгаалах шуурхай арга хэмжээнүүдийг зохион байгуулж байгаад дуучин Ука болон үзэгч, сонсогч, дэмжигчдийнх нь өмнөөс гүн талархал илэрхийлж байна.

Та бүхэн минь айж сандралгүй, сэтгэл санааны хувьд тайван байж, эрүүл мэндээ анхаарч байгаарай. Дуучин Ука болон тоглолтын зохион байгуулалтын баг “Do it” тоглолтын бэлтгэл ажлыг 100% хангаад байсан билээ. Тун удалгүй бид тоглолтоороо сэтгэл догдлон уулзана гэдэгтээ итгэлтэй байна. Тиймээс таны худалдан авсан тасалбар хүчинтэй хэвээр байх болохыг үүгээр хариуцлагатай мэдэгдэж байна.

Бид цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор тухай бүрд мэдэгдэл хийх болно.

Үргэлж хамтдаа байдаг үнэнч үзэгч, сонсогч та бүхэндээ баярлалаа. Бид хамтдаа, DO IT” гэжээ.

No description available.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button