Гадаад мэдээДЭЛХИЙ

Ташуурдах, 8 жилийн хорих ял сонссон Ираны алдарт найруулагч Европ руу зугтжээ

Ираны шүүх алдарт найруулагч Мохаммад Расулофыг үндэсний аюулгүй байдлын гэмт хэрэг үйлдсэн хэмээн ташуурдах, 8 жилээр хорих ял оноосон юм.

Тэгвэл  Расулоф Иранаас дүрвэж Европт ирсэн гэдгээ даваа гарагт /2024.05.13/ мэдэгджээ. Тэрбээр өөрийн Инстаграм хуудас дээрээ байрлуулсан бичлэгтээ Ираын засгийн газрыг буруутгаж, дарангуйллын дэглэм хэмээсэн байна.

Расулоф “Хэрвээ Ираны газар нутаг нь танай шашны дарангуйллын гутал дор зовж байгаа бол Ираны соёл та нарын харгис хэрцгий байдлаас болж улсаа орхин явахаас өөр аргагүйд хүрсэн олон сая иранчуудын сэтгэлд амьд байгаа. Үүнд ямар нэгэн эрх мэдэл, хүч чадал нөлөөлж чадахгүй. Би Ираны соёлын оршин суугч болсон” хэмээжээ.

Ираны шүүх түүнийг үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэх зорилготой хуйвалдаан” гэж үзсэн учир ташуурдах, 8 жилээр хорих ял оноосон юм.

Расулофын өмгөөлөгч түүнд шоронд хорих ялыг богино хугацаанд хэрэгжүүлж эхлэх төлөвтэй байгаа гэж хэлсэн тул тэр Иранаас дүрвэх шийдвэр гаргасан байна.

Тэрбээр 2020 онд Берлиналегийн кино наадмаас “There is No Evil” уран бүтээлээрээ шилдэг киноны шагналыг хүртэж, 2017 онд “A Man of Integrity” киногоор Каннын наадмын шинээр гарч ирж буй найруулагчдыг онцолдог “Un Certain Regard” шагналыг авч байсан юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button