Гадаад мэдээДЭЛХИЙ

ChatGPT-ийн шинэ загвар сээтгэнэж чадна

“OpenAI” компани 2022 оны арван нэгдүгээр сарын 30-нд ChatGPT нэртэй асуултад хүн шиг хариулдаг хиймэл оюун ухаан бүхий чатботоо танилцуулсан.

Хэрэглэгчдэд хүрснээсээ хоёр сарын дараа буюу 2023 оны нэгдүгээр сард ChatGPT 100 сая хэрэглэгчтэй болсон гэх тооцоо бий. Өөрөөр хэлбэл тус платформ ТикТок, Инстаграм хоёроос хурдан 100 сая хэрэглэгчтэй болсон юм.

Тэгвэл “OpenAI” GPT-4o нэртэй ChatGPT-ийн шинэ загварыг даваа гарагт /2024.05.13/ танилцуулжээ.

Өмнө нь шинээр танилцуулж байсан хувилбаруудыг ашиглах нь төлбөртэй байдаг байсан бол GPT-4o хүн болгон үнэгүй ашиглаж болох аж.

GPT-4o нь өмнөх загваруудаас илүү хурдан ажиллаж, яриасаг заримдаа сээтгэнэсэн байдалтай асуултад хариулж чадах байдлаар программчлагджээ.

Мөн энэхүү шинэ хувилбар нь зураг, аудио, текст баримт бичиг байршуулж хэлэлцэж болно. Байршуулсан зураг, аудио, текстийг шинжилж хариулт өгөх чадвартай юм.

Танилцуулгын үеэр GPT-4o цаасан дээр бичсэн тэгшитгэлийг хэрхэн бодох талаар хэлэлцэж, компьютерын кодод анализ хийн, Итали болон Англи хэлний хооронд орчуулжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button