Гадаад мэдээДЭЛХИЙСонин хачин

Гибралтарын хоолойд алуурчин халимууд онгоц мөргөж живүүлэв

Газар дундын тэнгист орох болон гарах үүд болдог Гибралтарын хоолойд алуурчин халимууд аялж яваа онгоцнууд руу дайрч, хачирхалтай авир гаргах болжээ.

Алуурчин халимуудын хамгийн сүүлд халдсан онгоц живсэн байна. Испанийн тэнгисийн аврах алба даваа гарагт /2024.05.13/ мэдээлснээр Гибралтарын хоолойн Мароккогийн эзэмшил бүхий бүсэд аялж явсан хувийн онгоцыг хэсэг алуурчин халим живүүлсэн аж.

Тодруулбал 15 метр урттай Alboran Cognac нэртэй хоёр хүн сууж явсан онгоц руу ням гарагт /2024.05.12/ орон нутгийн цагаар 09:00 минутын орчим хэд хэдэн халджээ.

Зорчигчдод онгоцны их бие болон залуур нь цохигдож байгаа чимээ сонсогдсоны дараа ус нэвчиж эхэлсэн байна. Тэд аврах албанд энэ талаар мэдээлсний дараа онгоцтой ойролцоо явж байсан газрын тос тээвэрлэгч онгоц зорчигчдыг авран, Гибралтар руу хүргэж өгсөн юм.

“GTOA” нэртэй судалгааны бүлэг мэдээлснээр 2020 оны тавдугаар сард анх удаа алуурчин халим онгоц руу халдсан гэж бүртгэгдсэний дараа 700 гаруй ийм тохиолдол гарчээ.

Судлаачид юуны улмаас алуурчин халимууд ийм зан авир гаргаж байгааг хараахан тогтоогоогүй байгаа юм.

Одоогоор сониуч зан эсвэл гол идэш нь болох хөх туна загасыг агнахад нь өрсөлдөгч болж өгч магадгүй зүйл гэж бодсон учраас ингэж халдаж байж магадгүй гэх онолуудыг дэвшүүлжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
шүүмжлэгч
шүүмжлэгч
5 сар 16, 2024 20:56

Тодруулб�##� 15 метр урттай Alboran Cognac нэртэй хоёр хүн сууж явсан онгоц руу ням гарагт /2024.05.12/ орон нутгийн цагаар 09:00 минутын орчим хэд хэдэн х�##�джээ.

шүүмжлэгч
шүүмжлэгч
5 сар 16, 2024 20:57

найруулга гэж авах юм �##�га

Тэмүүл
Тэмүүл
5 сар 20, 2024 18:54

Zaaval aluurchin halim gej nerleh hereggui shte . mahan orchuulgiin baatruud aa

Холбоотой мэдээ

Back to top button