УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Газрын наймааны сонсголыг амжихгүй тул Х.Нямбаатарт даатгаад үлдээнэ

Энэ 2024 оны хаврын чуулганаар дөрвөн сонсгол хийх ёстойгоос хоёрыг нь хийх нь тодорхой болчихлоо. Үлдсэн хоёрыг нь эрх баригчид сонгуулийн өмнө “аних уу” гэдэг асар эргэлзээтэй цаг хугацааны хайчин дээр ирчихлээ.

Нэг, Эмийн үнэ, чанарын асуудлаарх нээлттэй сонсгол үлгэн салгана ч гэлээ болоод өнгөрөв.

Хоёр, одоо зургаа хоногийн дараа /2024.05.21,22/-нд “Ногоон автобус”-ны хэргийг Хянан шалгах Түр хороо олон нийтэд нээлттэй сонсгохоор товоо зарлачихлаа.

Гурав, Ашигт малтмалын лицензийн сонсголыг энэ тавдугаар сарын 20-25-ны хооронд зохион байгуулах чиглэлийг УИХ-ын дарга Г.Занданшатар өгсөн. Гэвч Ц.Цэрэнпунцаг даргатай Түр хорооныхон товоо зарлах нь битгий хэл хуралдаагүй байгаа юм.

Дөрөв, Газрын наймааг хянан шалгах түр хороо байгуулах чиглэлийг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт өгсөн байдаг. Ажлын хэсгийг 19 байгууллагын 28 албан тушаалтныг хамруулан өргөн бүрэлдэхүүнтэй байгуулсан. Улмаар тавдугаар сарын 15-ны дотор багтаж нээлттэй сонсгол зохион байгуулахаар төлөвлөснийг албаныхан мэдэгдэлдээ дурдаж байв. Харамсалтай нь энэ хугацаа өнөөдрөөр дуусч байна.

Ямартай ч энэ хаврын чуулганаар газрын наймааны мэдээллийг сонсож чадахгүй нь тодорхой болж буй юм. “Давчуу цаг хугацаанд дэмий самардаад өнгөрөх тул больё” гэж эрх баригчид шийджээ. Учир нь НЗДТГ-т нийслэлийн газрын бүх дата мэдээллүүд нь цугларчихсан байгаа тул нийслэлд буюу Х.Нямбаатарт хариуцуулж үлдээх чигтэй байна. Сонсгол хийх эсэхийг Хотын дарга Х.Нямбаатар болон АТГ-т хариуцах мэдээлэл бий.

Уг нь сонгуулиас өмнө улс төрийн тайзан дээр горилогчид хийгээд гол тоглогчдын “дайн” өрнөх чигтэй байв. Гэвч газрын наймаа сонгуулийн гол хөзрөөс хасагдах түвшинд ирлээ. Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VII хуралдааны үеэр төлөөлөгчид газрын наймааны асуудлаар сонсгол явуулах асуудлаар санал гаргасан юм. Харин хотын даргын хариулт газрын асуудлыг бүхэлд нь ил болгох тухай байсан билээ.


Ашигт малтмалын лицензийн сонголын талаарх Дайсантай болох уу, арчигдах уу нийтлэлийг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 15, 2024 08:44

ЯАСАН? МИЕЭ ХУЖАА ЕРӨНХИЙЛӨГЧ НЭРТЭЙ БАС НЭГ НҮҮРСЧИН ХҮРЭЛСҮХТЭЙ УУЛЗСАНААР ГАЗРЫН НАЙМААНЫ СОНСГОЛЫГ БОЛИУЛАВ УУ ???? ТА НАР ТЭЭГЖ Л БАЙ

Зочин
Зочин
5 сар 15, 2024 08:49

ta nariig huk gh chin bish mongoliin ard tumen shuune

Зочин
Зочин
5 сар 15, 2024 09:16

Данх �######�аарай

Зочин
Зочин
5 сар 15, 2024 09:59

МОНГОЛЧУУДАА ОДОО ЭНЭ НӨХДҮҮД ЭЭЛЖИТ ДОРОМЖЛОЛОО ЭХЭЛЛЭЭ НҮҮРСНИЙ СОНСГОЛ ЭМИЙН СОНСГОЛ ҮР ДҮН ХААНА БАЙНА ЯАСАН ИХ ХИЙХ ЮМАА ОЛЖ ЯДСАН АЦНУУД ВЭ? ТИЙМ ИХ ЗАВТАЙ БАЙГААН БОЛ ИРЭЭД МИНИЙ ХЭДЭН ЯМААГ САМНААД ӨГЧИХӨӨ.СОНГУУЛЬ ОЙРТОХООР ЧАДАХ ЯДАХААРАА ТЭНЭГТЭЭД ЭХЛЭХИЙН ГАЗРЫН НАЙМААНЫ СОНСГОЛ ХИЙЖ БАЙХААР ЭНЭ НАЙМААНЫ ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ БУХ МЭЛХИЙГ НЭГ ХУДАГТ ХИЙЧИХ ТЭГЭЭД Л ЭНЭ СОНСГОЛЫН ЧИНЬ ХАРИУ

Холбоотой мэдээ

Back to top button