Нийгэм мэдээ

Дата: Хөвсгөл аймгийн Мөрөн сум ₮270 саяар угтах хаалга хийнэ

Төсвийн жил эхлэхтэй зэрэгцэн аймаг, сумдууд наадмын талбай засварлах, угтах үдэх хаалга хийлгэхээр төрөл бүрийн тендер зарладаг.

Тэгвэл энэ сарын 6-нд Хөвсгөл аймгийн Худалдан авах ажиллагааны газраас 270 сая төгрөгийн төсвөөр Мөрөн суманд угтах, үдэх хаалга хийлгэхээр төлөвлөсөн байна. Энэ ажлын төсөвт өртөг нь 270 сая төгрөг бөгөөд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр уг хаалгыг хийх юм. Мөн энэ жил 100 сая төгрөгийн санхүүжилтийг олгох юм байна.

“Орон нутгийн хөгжлийн сан” бол иргэдийн саналаар амьдарч буй орчноо сайжруулахад шаардлагатай хөрөнгө оруулалтыг хуваарилдаг сан. Гэхдээ хаалга хийлгэх нь иргэдийн амьдрах орчинг сайжруулахад нөлөөлөхгүй.

Нэмэлтээр дурдахад, тус аймаг 2014 онд аймаг руу орох гарах үдэлтийн хаалгаа шинэчлэн хийж байсан бол ийнхүү дахин засварлахаар болсон байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Уншигч
Уншигч
2024-05-15 10:12

Угтах ха�##�га хийхээр боловсон бие засах газрууд хийгээсэй.

Холбоотой мэдээ

Back to top button