Гүржийн парламент “Орос хууль” гэж шүүмжлэгдээд буй хуулийг баталжээ

Гүржийн парламент “Орос хууль” хэмээн шүүмжлэгдсэн гадаад агентын тухай хуулийг баталсан байна. Санал хураалт явагдах үеэр парламентын гишүүд маргалдан, гар зөрөлцсөн байн. Тус улсын Ерөнхийлөгч тэрхүү хуульд хориг тавина гэдгээ мэдэгдсэн юм.
Бямба гарагт /2024.05.11/ 50 мянга гаруй хүн Гүржийн нийслэл Тбилисид гадаад агентын хуулийг эсэргүүцэж, жагссан. Гүржүүд өнгөрсөн сараас хойш тус хуулийг эсэргүүцэн жагсаж байгаа.

Иргэдээс томоохон эсэргүүцэл үзүүлсэн ч гэсэн тус улсын эрх баригч нам гадаад агентын тухай хуулийг дэмжжээ.
Шүүмжлэгчид тэрхүү хуулийн төслийг “Орос хууль” гэж нэрлээд буй. Учир нь уг хуулийн төсөлд санхүүжилтийнхээ 20-оос дээш хувийг гаднын орнуудаас авдаг байгууллага, бүлгэмүүдийг гадаадын агент гэх тодотголоор бүртгүүлэхийг шаардана.
ОХУ нь үүнтэй ижил хууль баталсныхаа дараа хараат бус хэвлэл мэдээллийн агентлаг, идэвхтнүүдийг дарах болсон юм. Ийм учраас шүүмжлэгчид гадаад агентын хуулийг “Орос хууль” хэмээж буй.
Гүрж бол Европын холбоонд элсэхээр горилж буй есөн орны нэг. Жагсаал хийн эсэргүүцлээ илэрхийлж буй олон мянган иргэд тус хууль нь Гүржийг Европын холбоонд элсэхэд саад болон гэж үзэж байгаа юм.
Эх сурвалж: Euro News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.