Энэтхэгийн Мумбай хотод шуурганы улмаас сурталчилгааны самбар унаж 14 хүн нас баржээ

Энэтхэгийн баруун бүсэд байрладаг Мумбай хотод даваа гарагт /2024.05.14/ хүчтэй шуурга гарсны улмаас том сурталчилгааны самбар унаж 14 хүн дарагдаж нас баржээ.
Цагдаагийн газраас мэдээлснээр 70 x 50 метр хэмжээтэй сурталчилгааны самбар байшингууд болон шатахуун түгээх станц руу унасан юм. Мумбай хот байрладаг Махарашта мужийн засаг тус хэргийг мөрдөн байцаахыг тушаасан байна.
Мумбайн эрх баригчид “Х” дээр мэдэгдэл хийхдээ хурдтай салхины улмаас самбар нурсан, авран ажиллагаанд цагдаа, гал түймэр, үндэсний гамшгаас хамгаалах баг зэрэг хэд хэдэн алба оролцсон хэмээжээ.
Тус сурталчилгааны самбар зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэд дахин том хэмжээтэй байсан тул самбарыг барьсан компани ямар нэгэн зөвшөөрөл авалгүйгээр бүтээн байгуулалтын ажил явуулсныг албаныхан илрүүлсэн юм.
Тэрхүү компанид мэдэгдэл илгээж, үүнтэй төстэй бүх байгууламжийг яаралтай буулгахыг шаарджээ.
Махарашта мужийн дэд сайд Девендра Фаднавис ослын улмаас амь үрэгдсэн, шархадсан хүмүүсийн ар гэрт 500 мянган рупийн (5,987 ам.доллар) санхүүгийн тусламж үзүүлнэ гэсэн юм.
Эх сурвалж: BBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.